×
Улс төр 12 Долоодугаар сарын 2012
Оросын Хойд, Балтын ба Хар тэнгисийн флотын хөлөг онгоцуудын нэгдсэн бүлэг 7-р сард нэгдсэн командлалын дор ажиллаж эхлэнэ. Тэнгисийн цэргийн флотын жанжин штабаас өнөөдөр «Интерфакс» агентлагад мэдээлснээр барагцаалбал нэг долоо хоногийн дараа нэгдсэн бүлэг Газрын Дундад тэнгист гарна. Хойд флотын «Адмирал Чабаненко» шумбагч онгоц эсэргүүцэх том хөлөг бүлгийн манлай онгоц боллоо.
Өрнөдийнхөн Башар Асадад галаа зогсоохыг шаардаж 10 хоногийн хугацаа олгоод байна, эс биелүүлвэл Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах юм. Ийм утгатай тогтоолын төслийг АНУ, Их Британи, Франц болон Герман хамтран НҮБ-ын АЗ-д оруулаад байна. Баримт бичгийн дагуу Сири дэхь бүрэн эрхт ажиглагчдын хугацааг сунгах нь тус улсын засгийн эрх баригчид галаа зогсоосны дараа боломжтой аж.
Японы эрх баригч Ардчилсан намын дарга асан Итиро Озава өөрийн улс төрийн намыг байгуулсан тухай өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Озава 7-р сарын эхээр татварын шинэтгэлийн асуудлаар санал зөрсен учраас Ардчилсан намын эгнээгээс талынхантайгаа хамт гарсан билээ. Шинэ нам албан ёсоор 7-р сарын 11-нээс ажиллана.
Парламентын ажлыг сэргээх асуудлыг шийдвэрлэх үеэр хууль ёсыг даган мөрдөж, шуух засаглалтай сөргөлдөхгүй гэж Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси амлав. Өчигдөр орой египетийн ерөнхийлөгчийн тамгын газраас тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Египетийн ерөнхийлөгч парламентын тойрны байдлыг зохицуулахын тулд шүүх засаглал, улс төрийн янз бүрийн хүчинтэй зөвлөлдөнэ гэж баримт бичигт тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мьянмын эсрэг улс орны нь эдийн засгийн хоригийг зөөлрүүлэх тухай зарлан мэдээлэв. Өчигдөр ерөнхийлөгчийн нийтлүүлсэн албан мэдээнд энэ тухай өгүүлжээ. Мьянмын засгийн газраас явуулж буй ардчилсан шинэтгэлийг Вашингтон дэмжиж байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж АНУ-ын ерөнхийлөгч нэмж хэллээ. Гэсэн ч Мьянмад ардчилсан шинэтгэлийн салбарт хангалттай ахиц дэвшил гараагүйг Обама онцлов.
ОХУ ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хоорондын хамтын ажиллагаа амжилттай хегжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов мэдээллээ. Тэрээр Камбожийн нийслэл Пномпеньд тус холбооны шугамаар хийж буй сайд нарын уулзалтад Орос улсыг төлөөлж байна. Дэлхийн зах зээлийн тухайн байдал зохисгүй байсан ч 2011 онд хоёр талын худалдаа 17 хувиар өсөн нэмэгдэж 15 тэрбум долларт хүрснийг Моргулов тэмдэглэв.
Сирийн нэлээд аюултай нутагт гал зогсоох тухай ерөнхийлөгч Башар Асадын санаачилгыг Орос улс сайшаан дэмжиж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын тэргүүн дэд байнгын элч төлөөлөгч Александр Панкин НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны Сирийн байдлын тухай илтгэлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулсны дараа мэдээлэв.
Өрнөдийн орнуудын төлөөлөгчид сирийн асуудлаархи ээлжит тогтоолын төслийг өчигдөр орой НҮБ-д тараав. Энэ төсөл сирийн дотоодын мөргөлдөөнийг зохицуулах НҮБ-ын онц эрхт төлөөлөгч Аннаны төлөвлөгөөний шаардлагыг 10 өдрийн дотор биелүүлэхийг Сирийн ерөнхийлөгч Асадаас шаардсан байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012