×
Улс төр 11 Долоодугаар сарын 2012
Агаарын довтолгооноос хамгаалах бүс нутгийн нэгдсэн орос-казахстаны системийг байгуулах тухай гэрээнд 2013 онд гарын үсэг зурна гэж Казахстаны АДХ цэргийн командлагч хурандаа Нуржан Муканов мэдэгдэв. Түүнчлэн 2013 онд оросын С-300 зенит-пуужингийн системийг Казахстанд нийлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж командлагч үзэж байна.«Интерфакс» агентлагийн уламжласнаар Орос улсаас арваад С-300 зенит-пуужингийн системийг нийлүүлэх юм.
Тэнгисийн явган цэрэг бүхий «Цезарь Куников» десантын том хөлөг онгоц байлдааны албан зорилтоо биелүүлэхээр Газрын Дундад тэнгист гарав. Энэ хөлөг онгоц сирийн Тартус боомтод орж, нөөцөө нөхөж нэмэх төлөвлөгөөтэй байна гэж оросын цэргийн төлөөлөгч мэдээллээ. Энэ онгоцонд тэнгисийн явган цэргийн анги салбар байгааг тэрээр тэмдэглэв. Бас хоёр аврах зүтгүүр онгоц Газрын Дундад тэнгис рүү зуглэв.
АНУ Зүүн-өмнөд Азид хятадын улам өргөжиж байгаа үр нөлөөг сөрөн зогсохын тулд Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар санал зөрсөн бүс нутгийн орнуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон азийн орнуудаар хийж байгаа аялалынхаа хүрээнд Вьетнамд айлчлав.
Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулсны дараа л сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэж болно хэмээн сирийн бүх сөрөг хүчин үзэж байна. Гэвч Москва ийм байр суурийг дэмжихгүй байна гэж Москвад Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Абдель Басет Сейда ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзсныхаа дараа мэдэгдэв.
Японы засгийн газар өнөөдөр Хятад улсад Сенкаку арлын усанд хятадын хөлөг онгоц орж ирсэнд эсэргүүцэл илэрхийлэв. Ээ тухай Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Оасау Фудзимура мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, тэнгисийн орон зайг загасчлах зорилгоор ашиглаж буйг хянах зорилготой хятадын гурван хөлөг онгоц нь Сенкаку арлуудын ойролцоо хүрч ирсэн.
БНХАУ-ын ТЦХ-ний Зүүн-Хятадын тэнгис дэхь хээрийн сургууулилтууд нь ямар нэгэн орны эсрэг чиглэгдээгүй гэж Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгджээ. Тэрбээр эдгээр сургуулилтуудыг явуулах болсон нь ямар нэгэн байдлаар Бээжин болон Токиогийн хооронд Дяоюйдао буюу япончуудын нэрлэж заншсан Сенкаку арлуудыг тойрсон асуудал хурцадсантай холбоотой юу гэсэн сэтгүүлчийн тавьсан асуултанд ингэж хариулсан аж.
Хувь заяагаа тодорхойлох боломж сирийн иргэдэд олгох яриа хэлэлцээ хийж эхлэхийг Орос улс Сирийн засгийн газар болон сөрөг хүчинд уриалж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн Абдель Бассет Сейд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа мэдэгдэв.
  НҮБ ын АЗ-ийн хуралдаанд Орос улс Сирийн асуудлаарх олон улсын бүрэн эрхт ажиглагчдын хугацааг гурван сараар сунгах нь зүйтэй гэж санал орууллаа. НҮБ ын дэргэдэх ОХУ- ын байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин тэмдэглэхдээ, “энэ бол ераас сөргөлдөөн үгүй төсөл юм”гэлээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012