×
Улс төр 10 Долоодугаар сарын 2012
Пакистаны нийслэл Исламабад хотноо шашны радикал бүлгүүдийг дэмжсэн 30 мянга орчим хүн Афганистан руу явуулах НАТО-гийн ачаа дамжин нэвтрэхийг эсэргүүцсэн жагсаал хийсэн тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Парламентын байшингийн өмнө цугларагсад америкийн эсрэг уриа лоозон хашгирав. Тэд Лахорын төлөөлөгчдийг улс орныхоо нийслэл руу явуулсан «Дифах-и-Пакистан» лалын радикал бүлгийн эсэргүүцлийг дэмжив.
Токио Сэнкаку таван арлын гуравыг эздээс нь худалдан авч, эдгээр арлын удирдлагыг тогтворжуулах бодолтой байна гэж өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрынхаа нарийн бичгийн дарга Осама Фузимурын мэдэгдлийг үндслэн мэдээллээ. Түүний хэлснээр гурван арлыг эздээс нь худалдан авахын зорилго удирдлагыг тайван тогтвортой болгоход оршино. Энэ зорилгод хүрэхийн тулд нэг жилээр түрээслэхээс худалдан авсан нь дээр гэж Фузимура лавлан хэлжээ.
НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германы Иран улстай шинжээчдийн хэмжээнд хийх ээлжит уулзалт 7-р сарын 24-нд болох тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд европын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Кэтрин Эштоны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлан мэдээллээ. Ээлжит уулзалтын зорилго санал зөрөлдөөнийг арилгаж, ахиц дэвшил гаргах замыг эрж олоход оршино. Ээлжит хэлэлцээ Стамбулд хийх бололтой.
Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүд Хятадын албаны төлөөлөгчидтэй уулзаж, Өмнөд Хятадын тэнгис дэх зан үйлийн хуулийн үндсэн зүйл ангийг авч үзэж хэлэлцэх тухай Сингапурын хэвлэл мэдээллийг хэрэгслүүд Кабожийн ГХЯ-ны мэдээллийг үндэслэн уламжлав. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь ч үүний өмнө энэ тухай мэдээлсэн билээ. Мөн хууль нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг зохицуулахад чиглэгдэхгүйг тэрээр тэмдэглэжээ.
Орос, АНУ-ын чадавхи олон улсын тайзан дээр гоц нийцэж байгааг нийтийн маш олон төсөл нотлон харуулав. Москва Вашингтон хоёрт харилцан ажиллагаа явуулах нь сөргөлдөхээс илүү ашигтай. Хамгийн гол нь дэлхийн тогтвортой байдал хоёр орны хамтын ажиллагаанаас шаалтгаалж байна.
Сирийн ард түмэн улс орныхоо ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаг 2014 оны сонгуулийн үр дүнгээр өөрөө тодорхойлох ёстой гэж Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи мэдэгдлээ. Эдүгээ гуравдахь орноос зэвсэглэж байгаа «террорын бүлгүүд» сирийн сөрөг хүчний бүрэлдэхүүнд байна гэж сайд гадаадын сэтгүүлчлэд мэдэгдэв.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012