×
Улс төр 9 Долоодугаар сарын 2012
ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ГХЯ-д он дуустал бэлтгэхийг даалгасан ОХУ-ын гадаад бодлогын номлолын шинэ засвар залгамж чанартай байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ баримт бичиг бүр 2000 онд боловсруулсан оросын дипломат бодлогын үндсэн зарчмуудыг агуулах болно гэж тэр тэмдэглэсэн байна.
ОУ, АНУ-ын хамтын ажиллагаанаас дэлхий дахины тогтвортой байдал хамаарах болно гэдгийг ОУ-ын ч АНУ-ын ч ямарч хариуцлагатай улс төрч ойлгохгүй байж чадахгүй. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ.
Дэлхийн хэмжээнд ардчилал хэрэглэгдэдгүй, эдийн засгийн болон санхүүгийн томоохон боломжтой үндсэн тоглогчид дэлхий дээр шийдвэр гаргадаг гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүний үзэж байгаагаар эдгээр улсуудын шийдвэр нь бусад түншүүдийнхээ тэр дундаа ОУ-ын ашиг сонирхолыг хэзээ ч тооцож үздэггүй юм.
Владимир Путины өнөөдөр дипломатчдын өмнө тавьсан цогц даалгаварыг ОХУ-ын ГХЯ мягмар гаригт авч үзнэ. ГХЯ-ны сайд Сергей Лавров ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Эдгээр нь дэлхий дахинд ОУ-ын хүмүүнлэгийн, шинжлэх ухааны оролцоо болон эдийн засгийн дипломатын асуудлууд юм гэж тэр ярьсан байна.
Дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож өөрийн нөлөөгөө хадгалахыг оролдож байна гэж Барууныхныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин буруутгалаа. ОХУ-ын элчин сайд нар болон байнгын төлөөлөгчдийн Москва хотод өнөөдөр болсон зөвлөлгөөн дээр Путин үг хэлсэн юм. Хөгжингүй орнуудын дотоодын нийгэм эдийн засгийн эмх цэгцгүй байдлаас болж барууныхны тэргүүлэх байдал суларч байна гэж Путин тэмдэглэсэн байна.
ОУ олон улсын асуудлаар Энэтхэг, Хятад улсуудтай үйл ажиллагаагаа хослуулах ажлыг хүчтэй болгоно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. “Хятад улстай стратегийн болон практик хамтын ажиллагаа маш чухал юм. Хятадын түншүүдтэйгээ хамтын ажиллагааны бүхий л хэлбэрийг тэр дундаа олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг зохицуулахад онцгой анхаарах ёстой гэж” ОХУ-ын ГХЯ-н дээр өнөөдөр болсон зөвөлгөөн дээр Путин хэлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон афганы эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө байгаагаа илэрхийлээд тус улс тэдний оролцоотойгоор хөгжих ёстой гэж мэдэгдсэн байна.АНУ афганы эмэгтэйчүүдэд тусламж үзүүлсээр байгаа гэж Токиод болсон Афганитсаны ирээдүйн тухай олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ Клинтон мэдэгдсэн байна.
Сирийн мөргөлдөж байгаа талуудыг яриа хэлэлцээний ширээнд суулгаж улс төрийн энх тайван шийдвэр гаргуулахын тулд боломжтой бүхнийг хийх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. ОХУ-ын элчин сайд нар болон байнгын төлөөлөгчдийн Москва хотод өнөөдөр болсон зөвлөлгөөн дээр Путин ингэж хэлжээ. “Ийм яриа хэлэлцээнд хүрхэд хөндлөнгөөс хүч хэрэглэн бүдүүлгээр оролцохоос өөр маш нарийн хүнд ажил явуулах хэрэгтэй.
Пномпеньд 7-р сарын 10-12- болох “АСЕАН-ы өдрүүдийн” хүрээнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон америкийн ашиг сонирхолын хүрээнд тус холбооны орнуудыг улам хүчтэй татахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байна. АСЕАН-ы өдрүүд бол “аравуудын” хүрээний сайд нар АНУ, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг түнш улсуудтайгаа хийх уулзалт юм.
Лив улсад болсон сонгууль нийгмийг эв нэгдэлд хүргэнэ гэж ярих нь цагаасаа эртэдсэн зүйл гэж Африкийн улсуудтай хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. ҮШЗ-ийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль тэргүүтэй бие даагчид болон либералуудыг нэгтгэсэн Үндэсний хүчний холбоо парламентын сонгуульд урьдчилсан байдлаар 60%-ийн санал авчээ.
Аюулгүй байдлын талаас авч үзвэл Сири улс нь одоохондоо яриа хэлэлцээр хийх газар байж таарахгүй гэж сирийн сөрөг хүчний төлөлөгчдийн тэргүүн Мишель Кило хэлсэн байна. Тэрээр өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай өнөөдөр хэлэлцээр хийхдээ ингэж мэдэгдсэн байна. Би үндэстний яриа хэлэлцээний төлөө байна гэж Кило тэмдэглэжээ.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мохаммед Мурси парламентыг цуглаж хуралдах зарлиг буулгасны дараа Египетийн цэргийнхэн болон шүүх засаглал яаралтай хуралдаан хийж байна. Өнгөрсөн сард парламентыг тараах тушаал гаргасан Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн зарлигт хэрхэн хандахаа шийдэж байна. Мурси зарлиг гаргаснаа мэдэгдсний дараа Зэвсэгт хүчний дээд зөвлөл шуурхай хуралдаан хийсэн байна.
НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөг санаатайгаар нураасан гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад ойрхи дорнодын хэд хэдэн улсыг буруутгалаа. Германы телевизийн нэгэн сувагт Асадын өгсөн ярилцлагаас иш татан Рейтер агентлаг энэ тухай уламжилсан байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012