×
Улс төр 8 Долоодугаар сарын 2012
Афганистаны өмнөд нутагт 19 хүн дайнчдын гарт өртөж амь насаа алджээ. Гильменд мужийн хяналтын байран дээр байсан цагдаагийнхан талибчуудын отрядуудтай буудалцсны улмаас 5 цагдаа алагдсан гэж орон нутгийн захиргаанаас мэдээлсэн байна. Бараг 4 цаг үргэлжилсэн буудалцааны явцад 22 дайнчдыг устгаж чадсан байна. Замын хажууд булсан фугас мин дэлбэрснээс болж Кандагар мужид 14 энгийн номхон иргэд амь насаа алджээ.
Парист 7-р сарын 6-нд “Сирийн анд нөхөдийн бүлэг” гэгчийн ээлжит хуралдаан боллоо. Энэ уулзалтад дэлхийн 100 гаруй улс орны болон олон улсын гол гол байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Өмнө нь болсон хоёр уулзалтын нэгэн адил Сири улсын албан ёсны төлөөлөгчийг оролцуулалгүйгээр түүний хувь заяаг ар худрагаар нь шийдвэрлэх гэж оролдлоо.
Америкийн цэргүүдийг өмнөд японы Окинава арлаас шилжүүлэн байрлуулах ажлыг хурдавчлана. Япон улсын ГХЯ-ны сайд Коитиро Гэмба, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар өнөөдөр болсон хоёр талын хэлэлцээр дээр ингэж тохиролцсон байна. Японы тал найдвартай эсэхэд ихэд эргэлзэж байгаа америкийн цэргийн “Оспри” конвертопланыг Япон улсад байрлуулах асуудалд онцгой анхаарал хандуулахаар тэд тохиролцсон байна.
АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас Алс Дорнод зөвхөн хожино. Энэ бүс нутгийн хөгжлийн асуудал оросын засгийн газрын ажлын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Олон улсын форум эхлэхээс хоёр сарын өмнө оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнод, Өмнөд Курилийн арлуудаар хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд бэлтгэл ажлыг шалгалаа.
Сирийн хямралыг зохицуулахад чиглэгдсэн түүний хүчин чармайлт нуран унсаныг НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан хүлээн зөвшөөрлөө. Францийн Мондэ сонин энэ тухай мэдээлсэн байна. Сирийн арми болон сөрөг хүчнийхэн нэгэн зэрэг галаа зогсоож, эдний эвлэрэлийг хянах олон улсын ажиглагчдыг Сири улсад байлгах зэрэг ажлууд Аннаны төлөвлөгөөнд багтаж байсан юм.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012