×
Улс төр 7 Долоодугаар сарын 2012
АНУ Афганистаныг НАТО эвслээс гадуур Вашингтоны гол холбоотны цэст багтаасан гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон урьдчилан зарлалгүй Кабулд хийж буй айлчлалынхаа явцад мэдэгдэв. Өнөөдөр Клинтон Афганистанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа орнуудын бага хурал Токиод эхлэхээс нэг өдрийн өмнө Афганистанд хүрэлцэн очлоо. Японы нийслэлд 2014 онд НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойшхи тус улсын ирээдүйг авч узэж хэлэлцэнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирид олон улсын ажиглагчдын мандатын болзолыг өөрчлехгүй байхыг НҮБ-ын АЗ-д зөвлөв. Үүний хамт тэрээр үнэн чанартаа даган мөрдөхгүй байгаа гал зогсоох хэлэлцээрийн биелэлтийг ажиглах биш мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн шийдвэрийг эрэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг санаачлав.
«Сирийн анд» бүлгийн парисын уулзалтын хэлбэр улс төрийн талаар буруу, өрөөсгөл талтай байна. Юу гэвэл эдгээр «анд» гэгчид дан сирийн сөрөг хүчний нэг хэсэгт тулгуурлаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Түүний хэлснээр сирийн сөрөг хүчний зөвхөн нэг хэсгийг дэмжих нь Сирид санал зөрөлдөөн, сөргөлдөөнийг хурцатгаж мэднэ.
Өнөөдөр Ливийн иргэд сонгуулийн хэсгүүдэд очиж, 1969 онд хурандаа Муамар Каддафигийн огцоруулсан Идрис хааны үеэс хойш анх удаа нийт ард түмний сонгуульд оролцоно. Сонгогчид Зохион байгуулах хурлын 200 депутатыг сонгох ёстой. Тус хурал шинэ түр засгийн газрыг эмхлэн байгуулж, шинэ Үндсэн хуулийн төслийг зохиох комиссыг байгуулна. Үндсэн хуулиар Ливийн засгийн шинэ хэлбэрийг батлана. Комисс төслийг 120 өдрийн дотор зохиох ёстой.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012