×
Улс төр 6 Долоодугаар сарын 2012
АНУ Персийн буланд байлдааны нисэх ба хөлөг онгоцуудаа нэмэгдүүлж байна гэж британийн «Дейли Телеграф» сонин мэдээллээ. Пентагон 900 цэргийн албан хаагч бүхий десантын хөлөг онгоцоо тийшээ явуулах гэж байна. «АНУ-ын БХЯ-аас Персийн буланд мина шуугч онгоцуудаа хоёр дахин нэмэгдүүлэн 8-нд хүргэж, F-15 F-22 сөнөөгч нисэх онгоцуудаа олшруулсан гэж сонинд бичжээ.
Улс төрийн илэрүүлэлт хийдэг Викиликс сайт Сирийн төр засгийн янз бүрийн бүтэцүүдэд хамаатай 2 сая гаруй захидал, цахим баримт бичгийг нийтлэх тухайгаа зарлалаа. Олон нийтэд зарлахаар бэлтгээд байгаа материалуудад сирийн гадаад хэрэг, мэдээлэл, тээвэр, соёл, сангийн яамдуудтай холбоотой баримт бичгүүд байгаа юм. Эдгээр нь 2006 оны 8-р сараас, 2012 оны 3-р сарын хоорондох баримт бичгүүд юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 7-р сарын 14-нд Египет улсад, 7-р сарын 16,17-нд Израиль улсад тус тус айлчилна гэж АНУ-ын төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн байна. Клинтон Египет улсад “тус улсын ардчилсан шилжилтийг болон эдийн засгийн хөгжлийг АНУ дэмжиж байгааг илэрхийлэх болно.
Сирийн сөрөг хүчнийг дэмжигч Ойрхи Дорнод, Персийн булан болон Барууны хэд хэдэн орнуудыг нэгтгэж байгаа “Сирийн анд нөхдийн бүлэг” гэгчийн ээлжит бага хурал өнөөдөр Парист нээгдэж байна. Энэ бага хурал нь Тунис, Стамбулд болсон ижил төрлийн форумын дараа 3 дахь нь болж байгаа юм.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012