×
Улс төр 5 Долоодугаар сарын 2012
Долоон сар цуцлагдаад байсан Натогийн Пакистаны нутгаар дамжуулж Афганистан руу нийлүүлэх ачааны дамжин өнгөрөх ажиллагаа сэргээгдэв. НАТО-гийн Афганистанд байгаа хүчнийхэнд зориулагдсан эхний ачаа тээвэрлэлт гаалийн хяналтыг давж Пакистаны нутаг дэвсгэрт орлоо. Пакистаны “Гео-ТВ” телевизийн сувгийн уламжилснаар, пүрэв гаригт Афганистанд ачаатай 135 контейнер явуулахаар төлөвлөжээ.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын цэргийн эвслийн талаар ноцтой санал зөрөлдөөн гарсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн захирал Валерий Кистанов Өмнөд Солонгост шуугиан маргаан дэгдсэнтэй холбогдуулан мэдэгдлээ. Тус улсын сөрөг хүчин Сөүл Токиогийн хоорондын цэргийн анхны хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагааг тасалдуулав.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Египетийн шинэ ерөнхийлөгч Мухаммед Мурсид утасдаж,түүнийг эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзатад оролцохыг урьсан тухай өнөөдөр Египетийн төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүнчлэн Ахмадинежад «Лалын ахан дүүс» шашин-улс төрийн хөдөлгөөнд улс төрийн амжилт гаргахыг хүсэв. Урьд Мурси тус хөдөлгөөний гишүүн байсан. Египетийн ерөнхийлөгч одоогоор урилгад хариу өгөөгүй байна.
НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийг Дамаскын талаар хэрэглэх тогтоолыг байгууллагын АЗ сайшаатал Сирид хүч хэрэглэх ажиллагаа зогсохгүй гэж өчигдөр Каирт Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдлээ. Олон улсын энх тайванд аюул учирсан нөхцөлд хүч хэрэглэх тухай НҮБ-ын дүрмийн 7-р бүлэгт заажээ. Харин одоо Сирид иргэний дайн хийж байна гэж үзэх нь буруу гэж аль-Араби тэмдэглэв.
Орос улс сирийн сөрөг бүлгүүдийг нэгтгэхийн төлөө байна. Эдгээр бүлэг ба Дамаскын албан ёсны бүлгийнхтэй харилцах бодолтой байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич Каирт хуралдсан сирийн сөрөг хүчний бага хурлыг тайлбарлан мэдэгдэв.
Манай улсад халдан довтвол Ойрхи Дорнод дахь америкийн цэргийн бүх баазыг устгаж, Израильд цохилт өгнө гэж өчигдөр Тегеран сүрдүүлэв. Лалын хувьсгал хамгаалах корпусын нисэх хүчний командлагч Амир Али Хажин Заде энэ тухай мэдээлжээ. Түүний хэлснээр бүс нутаг дахь АНУ-ын 35 баазыг пуужингаар устгаж мэднэ. Ираны хүчирхэг баллистик пуужин 2000 км зайны тусгалтайг тэрээр тэмдэглэв.
Саяхан Өмнөд Курилын Кунаширт хийсэн миний аялалд  Япон улс хэрхэн хандах нь надад огт  хамаагүй гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр мэдэгдлээ. «Японы түншүүд Кунаширт хийсэн миний аялалд хэрхэн хандаж байгаа нь надад хамаагүй учир энэ асуултад хариулах алба  байхгүй» гэж Медведевийн хэлснийг «Интерфакс» агентлаг дурдав.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012