×
Улс төр 4 Долоодугаар сарын 2012
ЕХ-ны орнуудад ираны нефтийг импортлоход нь АНУ хориг арга хэмжээ авсаны  Иран Ормузын хоолойг хаахыг АНУ зөвшөөрөхгүй. Энэ тухай хариуд Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн департаментын нарийн бичгийн дарга Виктория Нуланд мэдэгдлээ. Өмнө нь мддээлж байснаар, Ираны парламентын аюулгүй байдал болон олон улсын бодлогын  асуудлын хороо Ормузын хоолойг хаах төслийг боловсруулаад байсан.
Ливийн парламентын сонгууль явагдах ёстой 7-р сарын 7-ны өдөр хүртэл хэдхэн хоног үлдээд байна.Сонгуулийн өмнөх байдал дээд цэгтээ хүрээд байна. Өчигдөр үдэш Бенгазид сонгуулийн хорооны байрыг эзлэн авчээ. Хэдэн зуун хүн төхөөрөмжүүдийг эвдлэн сүйтгэ, саналын хуудсуудыг устган шатаажээ. Босогчид ирэх сонгуульд Ливийн зүүн хэсэгт илүү суудал өгөхийг шаарджээ.
Өмнөд-Солонгосын сөрөг хүчний нэгдсэн намын тэргүүн Ли Хэ Чан тус улсын ерөнхийлөгч Ли Мен Бакаас засгийн газар Японтой цэргийн маргаантай гэрээ байгуулахыг нууцаар оролдсонд уучлал гуйхыг шаардав. Энэ тухай лхагва гаригт орон нутгийн ХМХ –үүд уламжилжээ. 7-р сарын 16 нд Өмнөд-Солонгосын парламент анхныхаа бүгд хуралд цугларах өдрийг уучлалт гуйх хамгийн сүүлийн хугацаа гэж Ли Хэ Чан заажээ.
 Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевын Кунашир аралд аяласан явдал Японы байр суурьтай нийцэхгүй байгаа төдийгүй гүн харамсал төрүүлүж байна. Энэ тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын ЗГ ын ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фудзимура мэдэгджээ. Тэрбээр үүний өмнө Японы ГХЯ наас гаргасан мэдэгдэлийг бараг үг бүрчлэн иш татлаа.
Пакистаны талибууд НАТО-гийн Афганистан дахь цэргийн хангамжийн цуваан руу дайрахаар заналхийлж банйа. Өмнө нь Вашингтон, Исламабад нь Пакистаны нутгаар дамжуулан ачаа тээвэрлэлтээ сэргээх тухай тохиролцсон юм. АНУ Пакистаны Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Хина Раббани нар  энэ асуудлаар мягмар гаригт утсаар ярилцажээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012