×
Улс төр 3 Долоодугаар сарын 2012
Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын асуудалтай холбогдуулан түгшүүртэй байдлыг даамжруулж байна гэж өнөөдөр ХКН-ын ТХ-ны хэвлэл «Жэньминь жибао» сонин мэдэгдлээ. Филиппин Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөний өмнө нутаг дэвсгэрийн асуудалтай холбогдуулан түгшүүртэй байдлыг аль байдгаараа хурцатгаж байна гэж сонины мэдээлэлд онцлосон байна. Сайд нар энэ долоо хоногт Камбожад уулзах ёстой.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев өмнөд-курилын Кунашир арал дээр ажлын айлчлал хийж байна. Ирсэн даруйдаа тэрбээр тэнгисийн булангуудын нэг гүн устай усан зогсоолыг үзэж, тэндхийн загасны комбинатад очлоо. Ерөнхий сайдын өмнөд-курилын айчлал нь цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас тодорхойгүй байсан бөгөөд, тэрбээр өөрөө үүнийгээ алс-дорнодын аялалынхаа хамгийн чухал цэг гэж нэрлэв.
Дээд зэргээр баяжуулсан ураны үндсэн дээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх тухай Пхеньяний төлөвлөгөөний талаар өгүүлсэн Солонгосын Хөдөлмөрийн намын дотоодын баримт бичиг авсан гэж өчигдөр японы хоёр сонин нэг зэрэг мэдээлжээ. Нийтлэл БНАСАУ-ын талаар Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай хэлэлцээрийг батлах асуудлаар Өмнөд Солонгост түвэг бэрхшээл гарсантай цаг хугацааны хувьд давхцсан нь сонин шуу.
Сирийн цэргийнхэн түркийн нисэх онгоцыг сөнөөсэнд харамсаж байна гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Тэрээр түркийн «Жумхуриет» сонинд ярилцлага өгч, сирийн АДХ хүчин түркийн сөнөөгч онгоцыг устгасанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Анкара Дамаскын хоорондын санал зөрөлдөөнийг мөргөлдөөн болгон хувиргахаас сэрэмжлэнэ гэж Башар Асад батлан илэрхийлжээ.
Ираны үндэсний аюулгүй байдал, олон улсын бодлогын асуудал эрхлэсэн хороо Тегераны эсрэг хоригийг дэмжсэн орнууд руу явах нефть зөөгч хөлгүүдэд Ормузын хоолойг хаах тухай хуулийн төслийг боловсруулав. ЕХ-оос Ираны эсрэг хориг тогтоосны хариуд мөн хуулийг бэлтгэсэн гэж Ираны парламентын гишүүн Ибрагим Анга-Мохаммади мэдэгдлээ. Түүний хэлснээр парламентын 290 гишүүний 100 нь хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.
Өнөөдөр Москвад Орос Вьетнамын ГХ-ийн сайд Сергей Лавров, Фам Бинь Минь нар АНДБН-ийн аюулгүй байдал ба хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн сайд нар хоёр талын хэлхээ холбоог улс төр, худалдаа-хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хүрээнд тулгуурлан урагш ахиулах боломжид дүн шинжилгээ хийнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 6-р сарын 30-нд сирийн асуудлаар Женевэд зарлан хуралдуулсан олон улсын бага хурлын үр дүнг сайшаан дэмжиж, «санаачилдаг бүлэгт» хандан мөргөлдөөнийг зогсоох зорилгоор сирийн эрх баригчид ба сөрөг хүчинд шахалт үзүүлэхийг уриалав.
Олон улсын зууч улсын (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) болон Тегераны төлөөлөгчид ираны цөмийн асуудлыг зохицуулахаар өнөөдөр Стамбулд уулзана. ГХЯ-ны аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхлэсэн газрын захирал Михаил Ульянов Стамбулд ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэх тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.
Өчигдөр Сахалинскад ОХУ-ын ерүнхий сайд Дмитрий Медведев зөвлөлгөөн дээр үг хэлж, ойрын үед Курилын арлуудад хүрэлцэн очих бодолтой байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр засгийн газрын гишүүдтэй хамт тийшээ очиж, засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд барьж байгаа барилга байгууламжуудыг сонирхон үзэж, орон нутгийн удирдлага ба оршин суугчидтай уулзаж ярилцах юм. Засгийн газрын гишүүд Курилын арлуудаар аялах нь маш чухал гэж Дмитрий Медведев онцлов.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012