×
Улс төр 2 Долоодугаар сарын 2012
Афганистан дахь НАТО эвслийн хүчний 3 цэргийн албан хаагчийг афганы цагдаагийн дүрэмт хувцастай этгээд буудаж амь насы нь хороосон байна. Афганистаны аюулгүй байдлын ажиллагаанд харилцан үйлчлэх олон улсын хүчний төлөөлөгч ингэж мэдэгдсэн байна. 18 дахь удаагаа болж байгаа ийм дайралтаас болж амиан алдагсадын тоо 26-д хүрээд байна.
Японы эрх баригч намд хагарал гарлаа. Тус намын тэргүүн асан Итиро Одзава тэргүүтэй парламентын дээд болон доод танхимын 52 депутат өнөөдөр эрх баригч намаас гарсан байна. Намын одоогийн удирдлагууд лоббидож байгаа хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа тэд ийнхүү илэрхийлжээ. Хэрэглээний татварыг одоогийн 5%-иас үе шаттайгаар 10% хүртэл өсгөх гэсэн хуулийн төслийг тэд дэмжихгүй байгаа юм.
АНУ-д болж байгаа “Римпак-2012” олон улсын хээрийн сургуульд оросын ТЦФ-ын хөлөг онгоцууд анх удаа оролцож байна. Энэ хээрийн сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Гавайн арлуудын Перл-Харбор боомт хотын тэнгисийн цэргийн бааз дээр боллоо.
Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагаах зорилготой сирийн сөрөг хүчний өргөтгөсөн бага хурал Каирт өнөөдөр нээгдэнэ. Энэ уулзалт 7-р сарын 2-3- АОЛ-ийн санаачлагаар болох юм. Уулзалтад сөрөг хүчний янз бүрийн бүлэглэл болон бие даасан зүтгэлтгнүүдийн төлөөлөгч 250 гаруй хүн оролцох юм.
Ливи улсын СЕХ-ны нэг хэсэг нь байрладаг Бенгази хотын нэгэн байшинг зэвсэглэсэн хэсэг этгээдүүд эзлэж авсан байна. Ливийн зүүн нутагт өөртөө засах улс байгуулах санаатай байгаа этгээдүүд байшинг эзэлсэн гэж Ройтер агентлаг уламжилсан байна. Энэ дайралтанд оролцсон 300 гаруй хүн сонгуулийн хэсгийн байшингаас компьютер, саналын хайрцаг зэргийг гаргаж эвдлэн шатаасан байна.
Сири улсад төр засгийг шилжүүлэх явцыг одоо эхлэж болно гэж Вашингтон үзэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. Тэрээр Женевт сэтгүүлчидтэй ярилцахдаа, тус улсад төр засгийг шилжүүлэх ажлыг сонирхосон бүх талууд тэр тусмаа Орос, Хятад улсын зөвшөөрөлгүйгээр эхлэж болохгүй байсан юм гэж мэдэгдсэн байна. Харин одоо бүгдээрээ зөвшилцлөө.
Зургадугаар сарын эхээр Ливи улсад саатуулсан Олон улсын эрүүгийн шүүхийн \ОУЭШ\ ажилтнуудыг өнөөдөр суллаж магадгүй. Тус шүүхийн албан ёсны төлөөлөгч ингэж мэдээлсэн байна. Ливи улсын Зинтан хотын шоронд хоригдож байгаа Муаммар Каддафийн хүү Сейф аль-Исламтай уулзахаар Олон улсын эрүүгийн шүүхийн ажилтан оросын иргэн Александр Ходаков нарын 4хүн тус хотод 6-р сарын 7-нд ирсэн юм.
Түрк улс сирийн хилийн ойролцоо Ф-16 зургаан сөнөөгч онгоцоо байрлууллаа. Түркийн ЗХ-ний командлал өчигдөр энэ тухай мэдэгдсэн байна. Сирийн нисдэг тэрэгнүүд Түрк улсын хилд ойртож ирсэнтэй энэ нь холбоотой гэж командлалаас мэдээлсэн байна. Сирийн хилийн дагуу зенит пуужингийн харвагч цогцолборуудыг байрлуулсан гэж Түрк улс урьд нь мэдэгдэж байсан юм.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012