×
Улс төр 1 Долоодугаар сарын 2012
Израиль улсын ерөнхий сайд асан Ицхак Шамир урьд шөнө 96 насандаа таалал төгслөө гэж израилийн ОНХМХ-үүд мэдээллээ. Тэрээр израилийн засгийн газрыг хоёр удаа тэргүүлж, израилийн парламент кнессетийн дарга байсан ба ГХЯ-ыг бас удирдаж байсан юм “Моссад” израилийн тусгай албанд томоохон албан тушаал бас хашиж байжээ.
Орос, Герман улсуудад суугаа Өмнөд Солонгос улсын ЭСЯ-нд хоёр Солонгос улсын ирээдүйн нэгдлийн асуудал хариуцсан нэг, нэг дипломатч энэ оны 8-р сараас ажиллах болно. Өмнөд Солонгос улсын Нэгтгэх асуудал хариуцсан яамны албан ёсны төлөөлөгч энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна.
Пүрэв гаригт Ливи улсын зүүн өмнөд нутгийн Куфра хотын дүүрэгт тубу, зувайя омгуудын дайнчдын хооронд болсон байлдааны явцад 47 хүн амь насаа алджээ. Франс Пресс агентлаг энэ тухай мэдээллээ. Урьд нь 18 хүн амь насаа алдсан гэж мэдээлж байсан юм. Эмч нарын үзэж байгаагаар амь насаа алдсан 32 хүн нь тубу омгийнхон байна.
Окинава арал дээр Вашингтон америкийн тээврийн онгоцуудыг байрлуулвал АНУ-ын цэргийн баазуудыг хааж магадгүй. Тус арлын амбан захирагч Хирокадзу Накаима, Япон улсын БХЯ-ны сайд Сатоси Моримототой хэлэлцээр хийх үеэрээ ингэж мэдэгдсэн байна.
Сири улсад улс төрийн өөрчлөн байгуулалт явагдах ёстой үндсэн чиглэлийг сирийн асуудлаарх “Үйл ажиллагааны бүлэг” заалаа. Шилжилтийн удирдах байгууллага бий болгох нь хямралыг зохицуулах үндсэн алхам гэж үзсэн байна. Бага хуралд оролцогчдын үзэж байгаагаар олон улсын тоглогчид гэж үзэж байгаа бүхэн тус улсад удирдлагын шилжилтийн байгууллага байгуулах нь зөв гэж үзсэн байна.
Ким Ир Сений төрсөний 100 жилийн ойд зориулсан парад дээр БНАСАУ-ын төр засаг хуурамч баллистик пуужин үзүүлсэн гэж НҮБ-ын хориг арга хэмжээ авах комиссийн шинжээчид үзэж байна. Энэ тухай бямба гаригт Франс Пресс агентлаг уламжилсан байна. Тус агентлагын мэдээлж байгаагаар KN-08 пуужингийн тухай ярьж байгаа ба энэ пуужинг хэзээч туршаагүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Европын нэгдсэн өр байх ёсгүй, мөнгөний холбоо байх ёстой. Эдийн засгийн маш нягт интеграцийн үндэс суурийг тавьсан ЕХ-ны дээд хэмжээний уулзалт баасан гаригийн шөнө дөлөөр өндөрлөсөн юм. Европын улсуудын тэргүүнүүд маш олон асуудлаар буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дүнг шинжээчид түүхэн хэмээн нэрэллээ.
Сирид түркийн онгоцыг буудан унагасан үйл явдалтай холбоотой мэдээлэл Москвад байна гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, “Үйл ажиллагаа явуулах бүлгийн” уулзалтын дүнгээр Женевт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Москва мэдээлэлээ хуваалцахад бэлэн байна гэхдээ гол мөрдөн байцаалтыг Анзкара, Дамаск хоёр хийх ёстой гэж дипломатч тэмдэглэсэн байна.
Сирийн асуудлаарх сайд нарын олон цагын уулзалт бямба гаригт Женевт төгсгөлийн баримт бичиг баталснаар өндөрлөлөө. Энэ баримт бичигт Сири улсад хүчирхийлэлийг нэн даруй зогсоохыг уриалаад, сонирхож байгаа бүх талыг оролцуулсан шилжилтийн засгийн газрыг тус улсад эмхлэн байгуулахыг санал болгосон байна. Сири улс нь хүний эрхийг бүрэн мөрдсөн, ардчилсан улс болох ёстой.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012