×
Улс төр 30 Зургаадугаар сарын 2012
Орос улсын засгийн газар НАТО-д Улъяновск хотоор Афганистан руу агаараар болон газраар ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгов. 6-р сарын 25-нд гарсан холбогдох тогтоолыг баасан гаригт холбооны улсын норматив, даалгавруудын санд нийтэлжээ. НАТО-гийн дамжин өнгөрүүлэх баазыг Улъяновскд байгуулах тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг их татсан юм.
Кыргызстаны парламент тус улсын ерөнхийлөгчид гадаад бодлогыг асуудлыг тодорхойлох бүрэн эрхийг шилжүүллээ. Энэ тухай баасан гаригт тус улсын Жогорку Кенешагийн /нэг танхимтай парламент/ хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэхдээ, шинэ хууль “гадаад бодлогын салбарт төрийн байгуулагуудын болон албан тушаалтануудын бүрэн эрхийг хязгаарлахад “ чиглэгдсэн гэв. Үүнд гадаад бодлогын шийдвэрүүдийг харилцан ажиллагааны салбарт боловсруулж, батлах болон хэрэгжилэх журам багтажээ.
Египтийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Мухаммед Мурси  каирын төв талбай дээр ард түмэндээ хандаж үг хэллээ. “Ард түмний засгаас илүү засаг гэж үгүй” гэж тэр тус улсын төрийн тэргүүний албан тушаалд орохтой холбогдуулан болсон арга хэмжээний үеэр тунхаглан зарлав. Мурси нь хууль болон Үндсэн хуулийг сахин амьдрах” иргэний төрийг хадгалхаа амлав.
Бямба гаригт Женевт ГХЯ-ны тэргүүн нарын түвшингийн олон улсын бага хурал нээгдлээ. Хуралдаан хаалттай дэглэмээр явж байгаа бөгөөд хурлын дүнгийн талаар НҮБ-ын болон АОЛ-ийн орнуудын тусгай төлөөлөгч Кофи Аннан болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын хийх хэвлэлийн бага хурал дээр зарлах юм.
6-р сарын 28 нд тус улсад явагдсан Улсын их хурлын сонгуульд Монголын Ардчилсан нам өөрийн гол өрсөлдөгч хүчин МАН-аас ялимгүй тасарч ялалт байгууллаа.Тус улсын СЕХ-ноос албан ёсоор зарласан мэдээгээр, Монголын Ардчилсан нам сонгогчдын 35,32 хувийг авчээ. Тус намын гол өрсөлдөгч болох МАН 31,31 хувийн санал авчээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Женев рүү Сирийн асуудлаар олон улсын бага хуралд оролцохоор явж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь эерэг үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Сайд үзэхдээ, бага хурал дээр талууд зөвшилцөн, цаашдын төлөвлөгөөг тодорхойлж чадах ёстой гэжээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт Санкт-Петербургэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой хийсэн яриа хэлэлцээрийн дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.“Манай хоёр орнуудын хооронд бодит ойлголцол байна гэдгийг бид мэдсэн” гэж Лавров сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр тэмдэглэхдээ, хоёр орны цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай гэрээг хэрэгжүүлж эхлээд байна гэлээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012