×
Улс төр 29 Зургаадугаар сарын 2012
6-р сарын 2- нд явагдсан Монгол улсын парламентын сонгуульд Ардчилсан нам бусдаасаа ялимгүй тэргүүлж явна. Холбогдлох тоо баримтуудын өнөөдөр тус улсын СЕХ сэтгүүчдэд мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 26 тойргоос 17 тойргийн сандын хуудсуудыг тоолоод байна. Тус улсын нийт 2436 сонгуулийн хэсэгт бүгдэд инь автомат саналын хуудас тоолох машин тавьсан юм. Тэдгээрийн 82 хэсгийн дүн одоогоор СЕХ-нд ирээгүй байна.
6-р сарын 28-нд Монгол улсад Улсын их хурлын ээлжит сонгууль явагдлаа. Сонгуульд сонгогчдын 67 % оролцов. Энэ жилийн Улсын их хурлын сонгуульд анх удаагаа саналын хуудсыг цахим тоолуураар тоолсон бөгөөд сонгуулийн урьдчилсан дүн маргааш өглөө нь гарахаар төлөвлөж байлаа. Гэтэл ийм зүйл болсонгүй.
Оросын флот АНДБН-ийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчний сургуульд анх удаа оролцоно. Сургууль Гавайн арлууд орчимд эхлэнэ. Оросын шумбагч хөлгийг эсэргүүцэх «Адмирал Пантелеев» хөлөг онгоц, «Борис Бутома» шатахуун зөөгч, «Фотий Крылов» аврагч хөлөг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Перл-Харбор баазад очно.
Египетийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси ирэх долоо хоногийн эхээр Каирт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй уулзана гэж өчигдер орой египетийн «Аль-Ахрам» сонины интернет хувилбар дипломат эх сурвалжийн мэдээллийг үндэслэн мэдээлжээ. Клинтон Мурситай хоёр орны харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Узбекистан ХАБГБ-ын бүрэлдэхүүнээс 2 дахь удаагаа гарсан явдлыг тус улсын ГХЯ Афганистантай тогтоосон хоёр талын харилцааг урьтлал болгосонтой холбон үзэж байна гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонинд Узбекистаны ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн бичжээ.
Сирийн иргэд л улс орныхоо байдлыг хэвийн болгох арга барилыг олж мэднэ гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Тэрээр Иран улсын телевизэд ярилцлага өгч, Сирид ажиллагаа явуулж буй террорын бүлгүүдийг устгах шийдвэр төгс байна гэв.
АНУ Хятад, Сингапур хоёрыг Иранаас нефть худалдан авч байгаатай холбогдуулан тогтоосон хоригт хамрагдах улсуудын цэсээс хассан тухай өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ.Учир нь Хятад, Сингапур хоёр Иранээс худалдан авах нефтийн хэмжээг нэлээд багасгасан байна. Иймээс эдгээр улсын санхүүгийн байгууллагуудын эсрэг хоригийг 180 өдөр ажиллуулахгүй.
Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр болсон Улсын Их Хурлын сонгуулийн үр дүн гаргаж байна. Сонгуулийн урьдчилсан үр дүнг одоогоор албан ёсоор зарлаагүй. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрслүүдийн уламжлан мэдээлснээр эрх баригч Монголын ардын нам энэ удаагийн сонгуульд анх удаа хэрэглэсэн цахим хэрэгсэл сонгогчдын саналыг нарийн лавтай тоолох талаар эргэлзэж байна.
Өнөөдөр Санкт-Петербургад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар хэлэлцээ хийж, ерөнхийлөгч Асадын хувь заяаны асуудлыг хөндөх юм. Маргааш Женевэд Сирийн талаар үйл ажиллагаа явуулах бүлгийн уулзалт эхлэнэ. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд ба сонирхогч бусад улсын төлөөлөгчид түүнд оролцох юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012