×
Улс төр 28 Зургаадугаар сарын 2012
Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн Дяоюйдао (Спратли) арлуудын ойролцоо байлдааны эргүүл хийж эхлэсэн гэж өнөөдөр БНХАУ-ын БХЯ-ны төлөөлөгч Гэн Яньшэн мэдээллээ. Вьетнамын нисэх хүчин эдгээр арал орчимд эргүүл хийж эхлэсний хариуд хятадын талаас байлдааны эргүүлийн ерийн системийг ажиллуулж эхлэв. Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор ийм аажиллагаа явуулж эхлэсэн гэж БХЯ-ны төлөөлөгч онцлов.
АНУ нь Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 7-р сард болох чуулган дээр АНД-н бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Хятад улстай харилцан болон хамтран ажиллах шаардлагтай байгааг тэмдэглэх төлөвтэй байна. Энэ тухай Вашингтонд АНУ-ын Зүүн Азийн хэргийг хамрах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл мэдэгдэв.
Маргааш Өмнөд Солонгос, Япон хоёр улс БНАСАУ-ын талаар цэргийн тагнуулын мэдээлэл солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах тухай өнөөдөр Өмнөд Солонгосын ГХЯ мэдээллээ. Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба, БНСолонгос улсаас Японд суугаа элчин сайд Шин Как Су нар Токиод « Нууц мэдээллийг хамгаалах тухай» хэлэлцээрт гарын үсэг зурах юм.
Түркийн эрх баригчид цэргээ сирийн хил руу татан шилжүүлж байгаагаа батлав. Саяхан Сири түркийн нисэх онгоцыг сөнөөсэнтэй холбогдуулан аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авахаар мөн шийдвэр гаргасан гэж Анкара тайлбарлав. 6-р сарын 22-оос хойш Анкара Дамаскын хороондын харилцаа эрс хурцдав. Иймээс байлдааны ажиллагаа явуулж болзошгүй хэмээн хэд хэдэн шинжээч үзэж байна. Байлдаан дайтах гээгүй.
НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирид Үндсэний нэгдлийн засгийн газрыг байгуулах санал тавьлаа. Төслийн дагуу энэ бүтцэд одоогийн засгийн эрх баригчдын төлөөлөлийн нэгэн адил сөрөг хүчнийхэн ч орох юм. Энэ тухай дипломатуудын хүрээний эх сурвалжийг иш татан Рейтер агентлаг уламжлав.
Хүч хэрэглэнэ гэж ОХУ-ыг сүрдүүлэхийг хүлцэхгүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. «Оростой харилцахдаа хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх арга хэрэглэхийг огт хүлцэхгүй» гэж төрийн тэргүүн мэдэгдэв.
Сирийн дотоодын байдалд гаднаас оролцох ажиллагааг Орос улс дэмжихгүй гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад Тунисын ГХ-ийн сайд Рафик Абдессалямтай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнггээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах тухай өрнөдийн орнуудын уриаг дэмжихгүй гэж Лавров тэмдэглэжээ. Сирийн оршин суугчид л Сирийн ерөнхийлөгчийн хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж тэрээр тэмдэглэв.
Өнөөдөр дэлхийн 10 орны 60 гаруй ажиглагч Монголын Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглав. 544 нэр дэвшэгч парламентын 76 суудлын төлөө өрсөлдсэн байна. Холбооны зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Торшин оросын хэсэг ажиглагчийг тэргүүллээ. Тэрээр сонгуулийн зохион байгуулалтын өндөр түвшинг тэмдэглээд «Сонгуулийн бүх хэсэг яг өглөөний 7 цагт нээгдэв. Сонгуулийн зохион байгуулалтын өндөр түвшинг тэмлдэглэмээр байна.
Монгол улс мандан цэцэглэж, улс төрийн хувьд тогтвортой байх нь Орос улсад онцгой чухал. Энэ тухай ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ. “Орос, Монгол улс нь эртний уламжлалт харилцаатай ирсэн. Өнгөрсөн жилийн 11-р сард манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.
Өнөөдөр Монгол улсад эхлэсэн парламентын сонгуулийн үр дүнг 15 өдрийн дотор албан ёсоор зарлан мэдээлэх тухай МОНЦАМЭ агентлаг уламжлан мэдээллээ. Санал хураалт орон нутгийн цагаар 7 цагт эхлэж, 20 цагт дуусах юм. 11 нам болон намын 2 эвслийн 544 нэр дэвшигч парламентын 76 суудлын төлөө өрсөлдэж байна. Агентлагийн уламжласнаар Сонгуулийн төв комиссиэс сонгуулийн үр дүнг ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржэд шууд мэдээлнэ.
Өнөөдөр АНУ Ираны нефтийг худалдан авахад оролцож байгаа гадаадын банкууд болон бусад байгууллагуудтай холбоотой хориг тавих төлөвтэй байна.Өмнө нь ийм хоригуудыг авч байсан, гэхдээ эдгээр нь зөвхөн хувийн санхүүгийн хэвшлүүдийг хамарч байсан. Түүнчлэн, өмнө нь мэдээлж байсны дагуу, АНУ шинэ арга хэмжээнд хамрагдах орнуудын нэрсийн жагсаалтаас 18 орныг хассан бөгөөд, үүнд Япон, Герман болон Их Британи зэрэг орнууд оржээ.
Монгол улсад парламентын сонгууль явагдаж эхлээд байна. Пүрэв гаригийн өглөө сонгуулийн хэсгүүд хаалгаа нээлээ. Улсын их хурлын 76 гишүүний судлын төлөө 11 намын болон эвсэлийн хоёр намын 544 нэр дэвшигч өрсөлдөх юм. Сонгуулийн дүн нь уул уурхайн аж үйлдвэр ид цэцэглэж байгаа тус улсын цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012