×
Улс төр 27 Зургаадугаар сарын 2012
Египетийн зэвсэгт хүчний дээд зөвлөл шинэ засгийн газарт Батлан хамгаалах, Дотоод явдлын ба Хууль зүйн яамдыг хяналтдаа авах тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Египетийн ерөнхийлөгчээр сонгогдсон Мухаммед Мурсийн туслах Усама Хаддадын мэдэгдлийг үндэслэн бичжээ. Мөн ГХЯ ба Сангийн яам ерөнхийлөгчийн хяналтад байх болно. Түүнчлэн цэргийнхэн сонгуулийн үйл явц ба засгийн газрын шинэ тэргүүнийг томилоход оролцохгүй.
Москва Вашингтонд хандан Магнитскийн хууль гэгчийг батласны хор холбогдолыг дэнсэлж цэгнэхийг уриалав. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков энэ тухай сэтгүүлчдэд мэдэгджээ. «Магнитскийн хууль гэгч хүчин төгөлдөр болох нь Орос АНУ-ын хоорондын харилцаанд тун зохисгүй нөлөөлнэ» гэж дипломат ажилтан үзэж байна. Энэ хуулийг батласны хариуд Москвагаас зохих хариу өгч магадгүй гэж тэрээр үзэж байна.
Хүний эрхийн асуудлаар Вашингтон дэлхийн шүүгчийн үүргийг хүлээх ёс суртахууны эрх үгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер нам нэгтэй одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжлэв. Түүний шүүмжлэлтэй нийтлэлийг “Нью-Йорк таймс” сонинд нийтлэгджээ. Үүний жишээ болгож Картер нь Пакистан, Сомали болон Йеменьд америкийн нисэгчгүй онгоцоор цохилт өгсний улмаас энгийн иргэдийн дунд олон хүний амь эрсэдсэн гэх жишээнүүдийг нэрлэв.
Бямба гаригт Женевэд сирийн асуудлаар хийх уулзалтад оролцогчид одоогоор тодроогүй байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлгч Виталий Чуркин өчигдөр АЗ-ийн хаалттай хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээллээ. Женевэд ГХ-ийн сайд нарын хэмжээнд хийх уулзалт Сирийн эрх баригчид ба сөрөг хүчинд нөлөө үзүүлж мэдэх орнуудыг оролцуулан мөргөлдөөнийг зохицуулах арга барилыг олох ёстой.
НАТО «зүүн өмнөд хилийнхээ байдлыг анхааралтай ажиглана» гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен НАТО-гийн зөвлөлийн Анкарагийн санаачилгаар сирийн асуудлаар зарлан хуралдуулсан ээлжит бус хуралдааны үр дүнгээр мэдэгджээ. Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчин Түркийн Цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцыг устгасан явдал хуралдаан хийх шалтгаан болсон. Онгоцы нь олон улсын агаарын удамд сөнөсэн гэж Туркийн командлал үзэж байна.
Өмнөд Солонгос Япон хоёр улс БНАСАУ-ын тухай цэргийн тагнуулын мэдээлэл солилцохоор тохиролцож, засгийн газар хоорондын зохих хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэнг байна гэж өнөөдөр өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эдгээр хоёр орны хоорондын хэлэлцээр 1945 онд Солонгос японы колоничлолын ноёрхолоос чөлөөлөгдснэжэ хойш цэргийн салбарт байгуулсан анхны хэлэлцээр билээ.
Өнөөдөр Москвад Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга армийн генерал Николай Макаров Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Сигэру Ивасакитэй хэлэлцээ хийх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны удирдлагаас мэдээллээ. Талууд хоёр орны цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг авч үзэж, АНДБН-ийн аюулгуй байдлыг хангах асуудлаар санал солилцож, харилцан сонирхогч асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.
Сири улсын байдал даамжрасан учраас ажиглагчдын ажлыг тус улсад сэргээх боломжгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагааны асуудал эрхлэсэн орлогч Эрве Ладсу үзэж байна гэж «Франс Пресс» агентлаг мэдээллээ. Түүнээс гадна Ладсу НҮБ-ын АЗ-ийн Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцсэн хаалттай хуралдаан дээр үг хэлж, ажиглагчид хиймэл дагуулын утас хэрэглэхийг Дамаскаас хориглосон явдлыг шүүмжлэв.
Түрк улс цэргийн нисэх онгоцы нь сөнөөсэнтэй холбогдуулан Сири улстай залгаж байгаа хилээ хаахгүй. «Хабер Тюрк» телевизийн сувгийн мэдээлснээр Түркийн худалдаа, гаалийн сайд Хаяти Языжин энэ тухай мэдэгджээ. Түүний хэлснээр эрх баригчид сирийн хил орчмын нэг ч боомтыг хаах гээгүй. Одоо хил дээр ийн дөрвөн боомт ажиллаж байна.
Ираны төлөөлөгчдийг урих эсэхээс ул шалтгаалан 6-р сарын 30-нд Женевэд зарлан хуралдуулах бага хуралд оролцоно гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Ираны төлөөлөгчдийг бага хуралд оролцуулах нь зайлшгүй чухал хэмээн Москва урьдын нэгэн адил үзэж байгааг сайд тэмдэглэв.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн байдлын зохицуулалтад Ираныг оролцуулан аль болох олон хөрш зэргэлдээ орныг оролцуулахын төлөө байна. Тэрээр өчигдөр Иорданийн II Абдалла хаантай хийсэн хэлэлцээнийхээ үр днгээр энэ тухай сэтгчдэд мэдэгдлээ. «Хөрш зэргэлдээ улс бүр сирийн дотодын ямар нэг хүчинд нөлөө үзүүлэх боломжтой» гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглээд ийн боломжийг тоомсорлохгүй байж болохгүй гэж нэмж хэлсэн байна.
Сири улс байлдан дайтаж байна гэж өчигдөр тус улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэв. Ялалтын төлөө бүх хүчин чар- майлтаа дайчлах нь зайлшгүй чухал гэж тэрээр онцлов. «Бидний эсрэг бүх талаас дайн хийж байна. Манай улс төрийн бодлого, амьдралын бүх хүрээгээ энэ дайнд ялалт байгуулахад чиглүүлэх ёстой» гэж ерөнхийлөгч засгийн газрын гишүүдэд хандан уриалав.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012