×
Улс төр 26 Зургаадугаар сарын 2012
Монгол,Оросын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үеэр шинэ нөхцөл, бодит байдлыг харгалзах нь зайлшгүй чухал гэж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ИТАР-ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгдэв. «Их хоёр хөрш – Орос, Хятад улсуудыг гадаад бодлогынхоо урьтлал болгосон. ОХУ-ын тухайд гэвэл бид улс орныхоо тусгаар тогтнол, амь мэнд оршихын төлөө хамт байлдсан юм.
Монгол улсын Улсын Их Хурлын сонгууль улс орны улс төр, эдийн засгийн байдлыг сайжруулах замаар хийсэн бас нэгэн алхам болох ёстой гэж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдлээ.«2008 оны парламентын сүүлчийн сонгулиас хойш тодорхой ахиц дэвшил гарсан» гэж бодож байна.
Сирийн талаас түркийн цэргийн нисэх онгоцыг сөнөөсэнтэй холбоотой будлианы асуудлаар Түрк улстай эв санаа нэгтэй байна гэж өнөөдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Рассмусен мэдэгдлээ. «Эвслийн аюулгүй байдал хуваагдашгүй» гэж Фог Расмуссен Брюссельд НАТО-гийн яаралтай хуралдааны үр дүнгээр мэдэгсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.
ИТАР-ТАСС-ын сурвалжлагч Улаанбаатараас уламжлахдаа: Монгол улсад улс төрийн янз бүрийн хүчний тэмцэл, санал шүүмжлэл, өрсөлдөөн хурцдсан нөхцөлд Улсын Их Хурлын ээлжит сонгууль ойртож байна. Сонгууль 6-р сарын 28-нд болох юм. Улаанбаатарын гудамжууд зурагт хуудас, ухуулгын хуудасуудаар дүүрэв.
Палестины үндэсний засаг захиргаа Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахын төлөөбайна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Өнөөдөр Вифлиемд Путин Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай хэлэлцээ хийлээ. Аббас ба Палестины үндэсний засаг захиргаа «олон улсын эрх зүй ба хоёр улсын зарчмуудын» үндсэн дээр палестин-израилийн санал зөрөлдөөнийг зохицуулахын төлөө байна гэж Оросын ерөнхийлөгч хэлэлцээний үр дүнгээр мэдэгдэв.
АНУ, Саудын Араб, Катар болон Түрк нь Сирийн зэвсэгт сөрөг хүчнийхэнд үзүүлэх туслалцаагаа хуваан авчээ. Америкчууд зэвсэгээр, арабын хоёр хаант улс мөнгөөр, харин Түрк өөрийн нутаг дэвсгэрээ олгох аж. Ийм төрлийн хэлцэл байж мэдэхийг аль эрт таамаглаж байсан, гэтэл энэхүү баримт нь нотлогдов.
Байдлаас харахад Тайланд Ази Номхон далайн бүс нутгийн америкийн цэрэг байнга байрлах улсуудын цэст багтах бололтой. Тайландын Тэнгисийн цэргийн хүчний гол бааз дахь Утапао нисэх онгоцны буудал Пентагоны сонирхолын хүрээнд байна. АНУ өнгөрсөн зууны 70-ад оны эхээр түүнийг Энэтхэг-хятадын хойгт хийсэн дайны үеэр Вьетнам, Лаос, Камбож улсуудыг бөмбөгдөхэд хэрэглэсэн билээ. Утапао Паттайя амралт сувиллын хотоос 40 км зайтай оршдог.
2012 оны 7-р сарын 1-ний өдрөөс ЕХ-ны Ираны эсрэг хориг арга хэмжээний хүрээнд Өмнөд Солонгос иранаас нефть импортлолтоо түр зогсоосон тухай шийдвэр гаргаснаа мягмар гаригт албан ёсоор зарлав. Иранаас Өмнөд Солонгос руу нефть импортлолтыг Европын Холбооноос зогсоохын хамт нефтийн импортын даатгалын үйл ажиллагаа болон дахин даатгалыг зогсоох юм.
ОХУ-ын ГХЯ тус улсын удирдагчийн өмнөд Курилын ралуудаар аялах тухай гадаадын тайлбаруудыг зүйд нийцэхгүй гэж дахин мэдэгдэв. Москва энэхүү мэдэгдэлээ даваа гаригт японы ХМХ-үүдэд оросын удирдагчийн “маргаантай нутгаар” аялаж болзошгүй нь Токиогийн “нутаг дэвсгэрийн асуудал” гэж нэрлээд байгаа байр суурьтай сөргөлдөж байна гэх японы өндөр албан тушаалын хүмүүсийн мэдэгдэл нийтлэгдэсний дараа гаргасан юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Израилийн айлчлалаа дуусгаж, палестины нутаг дэсвгэр дээр хүрэлцэн ирлээ. Вифлемд болох Махмуд Аббастай хийсэн яриа хэлцэлээр палестин-израилийн асуудлыг зохицуулах болон худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцана. Орос улс ойрхи-дорнодын процессыг бодитоор зохицуулахад баталгаа болох юм гэж үүний өмнө Палестины үндэсний засаг захиргааны удирдагч “Интерфакс-д” өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм.
Ойрхи-Дорнодод болон Израильд энх тайван, амар амгалан байдлыг хангах нь Орос улсын үндэсний сонирхолд нийцэж буй юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Израилийн ерөнхийлөгч Шимон Перестэй уулзахдаа мэдэгдэв. Тэдний хэлэлцсэн асуудлуудын дунд тухайлбал, Ираны цөмийн шийдвэрлэх асуудал байв.
Түркийн засгийн эрх баригчид нь Сиритэй ч, ер нь аливаа улстай дайтахыг хүсэхгүй. Энэ тухай өнгөрсөн даваа гаригт Түркийн еранхий сайдын орологч Бюлент Арныч мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт сирийн цэргийнхэн түркийн цэргийн онгоцыг унагасны хариуд Анкара ийн хариу мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, Арынч мэдэгдэлдээ, Түрк улс нь энэхүү сөргөлдөөний үр дагаваргүй үлдээх төлөвгүй байна гэжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012