×
Улс төр 25 Зургаадугаар сарын 2012
Түркийн АЦХ-ний Ф-4Е “Фантом”тагнуулын нисэх онгоцыг Сири улсын АДХ цэргийхэн устгасантай холбоотой үйл явдлыг ажиглахад тагнуулдах эхлэлийг санагдуулаад байгаа юм гэж улс төр судлаач Станислав Тарасов ярьж байна: «Түрк улсын ГХЯ-ны тэргүүн Ахмед Давутоглугийн түркийн телевизээр хэлсэн үгнээс энэ нь тодорхой болж байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ, Өмнөд Солонгос улсын хийсэн өргөн хэмжээний хээрийн сургууль нь бүс нутгийн байдалд эсрэгээр нөлөөллөө. Байлдааны буудалцааны үеэр төрийн далбааг буудсны хариуд цөмийн зэвсгийнхээ нөөцийг нэмэгдүүлнэ гэж Пхеньян мэдэгдлээ. “Дайн зарлалгүйгээр тусгаар улсын төрийн далбааг байлдааны сумаар буудсан нь байлдааны ажиллагаа бөгөөд улс төрийн учир шалтгаантай өдөөн хатгалага” гэж ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Орос, египетийн харилцааг бэхжүүлэх, Ойрхи Дорнодод энх тайван тогтвортой байдлыг хангах зорилгоор Египетийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Путин бичсэн байна.
Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ. Египетийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Путин бичсэн байна. Египет улсын шинэ ерөнхийлөгчөөр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Мурси сонгогдсон гэдгийг СЕХ өчигдөр орой зарласан юм. Энэ мэдээг египетчүүд олныг хамарсан жагсаал цуглаанаар угтаж авлаа.
Ирак улсын медиа-зохицуулагч лицензийн хугацаа нь дууссан учир 40 орны ОНХМХ-үүдийн агентлагуудын төлөөлөгчийн газруудыг хааж магадгүй байна. Рейтер агентлаг өнөөдөр энэ тухай мэдээллээ. Хаах магадлалтай ОНХМХ-үүдийн төлөөлөгчийн газруудын тоонд британын телевиз, радиогийн Би-Би-Си агентлаг, америкийн “Америкийн дуу хоолой” радио станц орж байна.
АНУ болон Өмнөд Солонгос улсын хамтарсан хээрийн сургуулийн үеэр БНАСАУ-ын төрийн далбааг буудсан тул цөмийн зэвсгийнхээ тоог улам нэмэгдүүлэх болно гэж Пхеньян амаллаа. БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдлийг иш татан ЦТАК агентлаг өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
Сирид унагасан түркийн тагнуулын онгоцтой холбоотой асуудлыг Анкара олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэж Түрк улсын ГХЯ өчигдөр мэдэгдсэн байна. Унагаасан онгоц нь ямарч зэвсэггүй байсан бөгөөд олон улсын усан дээгүүр нислэг үйлдэж байсан гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодоор хийх цуврал айлчлалаа өнөөдөр эхлэнэ. Энэ цуврал айлчлалын үеэр Путин, Израил улс төрийн тэргүүнүүд, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн болон Иордан улсын хаантай уулзана. Палестин, израилийн зохицуулалт, сирийн хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудалууд хэлэлцэх хэргийн гол сэдвүүд болох байх гэж үзэж байна.
Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси өчигдөр орой ард түмэндээ хандаж анх удаа хэлсэн үгийг улсын телевизийн сувгуудаар шууд дамжууллаа. Мурси хэлсэн үгэндээ египетийн ард түмнийг эв нэгдэлтэй байхыг уриалаад, Каир олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж амаллаа.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012