×
Улс төр 24 Зургаадугаар сарын 2012
Сирийн дэглэмийг унагахыг оролдох болон сөрөг хүчнийг нэг талаас дэмжих зэрэг нь бүрэн хэмжээний иргэний дайнд хүргэнэ гэж ОУ анхааруулж байна. Хэрвээ ийм байдалд хүрвэл энэ нь зөвхөн сирийн ард түмэнд ч биш нийт бүс нутагт асар их хохирол учруулна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг солисноор энэ улсын асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Израиль улс үзэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 6-р сарын 25-нд Израиль улсад хийх албан ёсны айлчлалын өмнө израилийн дэд ерөнхий сайд, ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр Путины айлчлалын явцад Сирийн байдлыг хэлэлцэх юм байна.
Өнөөдөр Египет улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны дүнг зарлана. Сүүлийн өдрүүдэд СЕХ ерөнхий сайд асан Ахмед Шафик болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөний Мухаммед Мурси нарын нэр дэвшигчдийн гомдол мэдүүлгийг авч үзлээ. Сонгуулийн төв комисст нийтдээ 400 гомдол мэдүүлэг ирсэн байна. Нэр дэвшигчдийг дэмжсэн олон мянган хүний жагсаал цуглаан өнгөрсөн бямба гаригт Каирт болсон юм.
НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг баримтлахад Дамаск бэлэн байна. Хотуудаас цэргээ татах шийдвэр гаргахад Сири улс бэлэн байгаа ба сөрөг хүчин мөн ийм шийдвэр зэрэг гаргах ёстой. Орос, Сири улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сергей Лавров, Валид Муаллем нар Санкт-Петербургт хийсэн хэлэлцээрийнхээ үеэр ингэж мэдэгдлээ.
Буудаж сөнөөсөн онгоцны эргэн тойронд бий болсон байдлыг зохицуулахад Сири, Түрк улсуудад НҮБ туслахад бэлэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бямба гаригт Түрк улсын ГХЯ-ны сайд Ахет Давутоглутай утсаар ярьсны дараа ингэж мэдэгдсэн юм. Энэхүү байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг Түрк, Сири улсуудад Пан Ги Мун дахин уриаллаа.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012