×
Улс төр 23 Зургаадугаар сарын 2012
Каирын олон мянган оршин суугч Тахрир талбайд цугларч, «Лалын ахан дүүс» хөдөлгөөний нэр дэвшэгч Мухаммед Мурсийг ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч хэмээн зарлахыг шаардаж байна. Хөдөлгөөний төлөөлөгч Махмуд Гозляны мэдэгдсэнчилэн Ахмед Шафикыг түрүүлэгчээр зарлах нь арми, ард түмний сөргөлдөөнд хүргэж мэднэ. Үүний өмнө 2 дахь шатны санал хураалтад оролцсон Мухаммед Мурси Ахмед Шафик хоёр сонгуульд ялснаа тус тус зарласан билээ.
Саудын Аравийн эрх баригчид сөрөг Сирийн чөлөөт арми гэгчийн дайчдад цалин өгөх төлөвлөгөөтэй байна гэж британийн «Гардиан» сонин мэдээлэв. Энэ арга хэмжээний зорилго Сирийн ерөнхийлөгч Асадад улам хүчтэй шахалт үзүүлж, сирийн армийн цэргийн албан хаагчид олноор оргохыг өдөөхэд оршино гэж сонинд бичжээ.
НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан дэлхийн нөлөө бүхий улс орнуудад хандан Сирийг хямралт байдлаас гаргах зорилгоор мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад улам хүчтэй шахалт үзүүлэх хүсэлт тавьжээ. Тэрээр өчигдөр орой Женевэд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв.
Өчигдөр Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин түркийн сөнөөгч нисэх онгоцыг устгасныг сирийн эрх баригчид батлав. Түркийн Цэргийн нисэх хүчний F-4«Фантом» сөнөөгч онгоц сирийн агаарын удамд цөмрөн орсноос хойш түүнийг сөнөөжээ. Энэ үйл явдал «түрэмгийлэл» биш гэж Сири улсын ГХЯ-ны төлөөлөгч Жихад Магдисси мэдэгдэв. Түүний хэлснээр сөнөөгч онгоц түркийнх байсныг сирийн цэргийнхэн мэдээгүй.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012