×
Улс төр 22 Зургаадугаар сарын 2012
Өчигдөр Японы парламент атомын энергийн тухай хуульд засвар оруулав. Эдгээр засвар улс орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор атомын энергийг ашиглах боломж олгов. Урьд хууль атомын ашиглалтыг дан энх тайван зорилгоор хэрэглэх заалтаар хязгаарлаж байсан. Японы сөрөг Либерал-ардчилсан намаас хуульд засвар оруулжээ. Эдгээр засвар цөмийн салбараас өөр хүрээг бас хамрав.
Вьетнамын ГХЯ улс орны нь хууль тогтоочдын батласан шинэ тэнгисийн хуулийг Хятад эсэргүүцсэн явдлыг учир үндэсгуй хэрэг хэмээн үзэж няцаав. Өчигдөр Вьетнамын парламент Тэнгисийн тухай шинэ хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав. Энэ хууль ёсоор Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд Ханойн эрх мэдэлд байна.
Өнөөдөр АНУ Өмнөд Солонгос хоёр түүхийн томоохон нэг өдрийн цэргийн сургууль БНАСАУ-ын хил орчимд явуулж эхэллээ. Сургуулийн явцад байлдааны буудлага хийх юм. Хоёр орны цэргийн сургуулийг 1950-1953 оны солонгосын дайн хийж эхлэсний 62 жилийн ойд зориулсан тухай Өмнөд Солонгосын БХЯ-аас мэдээлжээ.
  НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ, Орос улс тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэрэгжүүлэх зорилт тавьж буй нь чухал юм гэв. Пүрэв гаригт тэр Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй НҮБ-ын тогтвортой хөгжлийн асуудлаар явуулсан “Рио+20” бага хурлын хүрээнд уулзалт хийсэн.
  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 71 жилийн өмнө Аугаа эх орны дайн эхэлсэн өдөр 6-р сарын 22 ний Эмгэнэн, дурсах өдөр амь үрэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ. Тэр Москвагийн Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэдэх мөнхийн галд цэцэг өргөнө гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012