×
Улс төр 21 Зургаадугаар сарын 2012
Орос улсын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров НҮБ ын болон АОЛийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай утсаар сирийн хямралыг нэн даруй зохицуулах асуудлаар хэлэлцэн ярилцав. Энэ тухай өнөөдөр тусгай төлөөлөгчийн санаачилгаар хийсэн ярианы дүнд оросын дипломат байгууллагаас уламжлав. Сирийн хямралыг улс төр-дипломатын аргаар зохицуулах асуудлаар тэд хэлэлцэн ярилцав гэж Орос улсын ГХЯ нэмж мэдэгдэв.
“Их хорь” удирдлагын үр ашигийн хүндийг өөртөө хүлээх ёстой цаг нь ирлээ. Энэ тухай Владимир Путин пүрэв гаригт Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган дээр үг хэдэхдээ онцлон тэмдэглэв. Түүний ярьснаар, G-20 нь зөвхөн өөрсдийн клубын гишүүдийнхээ тухай боддог ээлжит элит клуб болж хувирах ёсгүй.
Орос улсад хэрэгжих эдийн засгийн томоохон хөтөлбөрүүдийг гол зорилтоо гэж би үзэж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ,. Петербургийн Олон улсын эдийн засгийн форум дээр тэр хэлсэн үгэндээ, Орос улсад томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийх бүхэл бүтэн хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Энэ хөтөлбөр нь олон нийтийн өргөн дэмжлэг хүлээгээд байгаа гэдгийг тэр тэмдэглэв.
Түрк дэх АНУ-ын ТТГ-ын хэсэг ажилтан сирийн чухам ямар сөрөг бүлгүүдэд зэвсэг нийлүүлэхийг зааж байна гэж өнөөдөр «Нью-Йорк таймс» сонин америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн бичжээ. ТТГ-ын ажилтнууд Түркийн өмнөд нутагт хэдэн долоо хоног байж байна. Тэд сирийн сөрөг хүчинд нийлүүлж байгаа зэвсгийг Аль-Каида ба террорын өөр бүлэгтэй хамссан дайчдын гарт оруулахаас сэрэмжлэх арга хэмжээг хянаж байна.
Хятад улс Иранаас авах нефтийн хэмжээг нэлээд багасгасан учир 6-р сарын 28-нд хүчин төгөлдөр болох АНУ-ын хоригоос зайлсхийж мэднэ гэж өнөөдөр ИТАР-ТАСС агентлагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны мэдэгдлийг үндэслэн уламжлав. Америкийн хуулийн дагуу чухам ямар ямар улс Иранаас авах нефтийн хэмжээг багасгаж байгаа тухай би конгерсст албан ёсоор мэдээлж байна гэж Клинтон хэллээ.
Египетийн шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын албан ёсны  дүнг ойрын бямба буюу ням гаригт зарлана гэж Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн дээд комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Хатем Багату орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Сонгуулийн үр дүнгийн мэдээлэл арга буюу саатсан гэж тэрээр тайлбарлав.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012