×
Улс төр 20 Зургаадугаар сарын 2012
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, энэ онд «Үр бүтээлтэй удирдлага» уриан дор ажиллах Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдааныг нээх юм. 16 дахь форум 6-р сарын 21-нд нээгдэнэ.
Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт шудрага хэмээн үзэж болохгүй гэж сонгуулийн үйл явцыг ажиглаж байгаа «Картерын төвийн» мэдэгдэлд өгүүлжээ. Ажиглагчид маань сонгуулийн явцыг зохих ёсоор ажиглах боломжгүй байсан гэж төвийн мэдэгдэлд өгүүлжээ.Сонгуулийн хэсэгт байх хугацааг хязгаарлаж, санал тоолоход оролцуулаагүйг байгууллагын гишүүд тэмдэглэв.
G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтаар авч үзсэн асуудлуудыг Орос улс «G20» даргалах үеэр хэлэлцэнэ. Бид форумын ажлыг залгамжилж, «G20» бүлэгт тулгарсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мексикийн Лас-Кабост дээд хэмжээний уулзалтын  дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Тотгвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, нийгмийн асуудлын шийдвэр, хүрээлэн буй орны хамгаалалт зэрэг асуудал өнөөдөр «Рио нэмэх 20» НҮБ-ын бага хурлын дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд байх болно. Дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүн нар Рио-де-Жанейрод чуулга уулзалтад оролцоно. Ерөнхий сайд Дмитрий Медведев Оросын төлөөлөгчдийг тэргүүлнэ.
Өмнө нь аюулгүй байдлын эрдэлийн улмааас ажлаа түр зогсоохоор шийдвэрлээд байсан олон улсын бүрэн эрхтэй шинжээчдийн төлөөлөл Сири улсад үлдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай мягмар гаригт төлөөлөгчдийн тэргүүн, норвегийн генерал Роберт Муд НҮБ-ын АЗ-ийн хуралдааны дараа мэдэгдэв.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн дэглэмийг зөвхөн үндсэн хуулийн замаар сольж болох бөгөөд ийм өөрчлөлтүүдийн үр дүнд Сирид тогтвортой байдал бий болох болно. “Хэнийг засгийн эрхэнд гаргаж, хэнийг огцруулах вэ гэдгийг бусад ард түмний өмнөөс хэн ч шийдвэрлэх эрх байхгуй “гэж тэр Лос-Кабосд болсон “Их хорийн” ДХУ-ын дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Орос улс, Индонезийн яамд болон тусгай газрууд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ төслүүдийг боловсруулах ёстой гэж үзлээ. Дэлхийн эдийн засгийн хүнд байдлуудыг эс харгалзан, хоёр улсын хоорондын харилцаа амжилттай хөгжиж байна гэж Путин Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойонотой хийсэн яриа хэлэлцээрийн үеэр хэллээ. Индонезийн ерөнхийлөгч түүнийг дэмжив.
6-р сарын 18,19 ний өдрүүдэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Москвад болсон “зургаагийн” гурав дахь шатны уулзалтаар яриа хэлэлцээнийг үргэлжлүүлэхээр тохиролцов.
Мексикийн Лос-Кабос хотод болсон “Их хорийн” ДХУ-д оролцогчид нь евро бүсийн хямралыг туулах ЕХ-ны төлөвлөгөөг дэмжив. Энэ тухай мягмар гаригт батласан тус уулзалтын дүнгийн тунхаглалд өгүүлжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012