×
Улс төр 19 Зургаадугаар сарын 2012
Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнуудын хуралдаан дээр Сири дэх НҮБ-ын ажиглагчдын тэргүүн Роберт Мудын илтгэлийг сонсох юм. Дараа нь тэд Сири улсыг хямралт байдлаас гаргах зорилгоор цаашид хийх алхамуудыг авч үзнэ. Хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлж байгаа учир сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа түр зогсооно гэж бямба гаригт НҮБ-ын цэргийн ажиглагчид мэдэгдлээ.
АНУ нь Япон, Өмнөд Солонгосын хамт Солонгосын хойгийн өмнөд хэсгийн хийлийн усанд хүчтэйхэн хар салхи гаргана. 6-р сарын 21, 22-нд анх удаагаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болно. Дараа нь Вашингтон болон Сөүлийн цэргийн хамтын ажиллагааны түүхэнд анхны хоёр талын хосгүй сургуулилт Шар тэнгист эхэлнэ.
Египетийн цэргийнхэн Үндэсний батлан хамгаалах зөвлөлийг байгуулав. Маршал Хусейн Тантавийн зарлигаар Египетийн ерөнхийлөгч тус зөвлөлийг тэргүүлэх юм. Мөн зөвлөл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг авч үзэх юм. Египетийн цэргийнхэн ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулснаас хойш 2011 оны 2-р сарын 11-нд засгийн эрхэнд гарсан юм. Тэд Үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентын хоёр танхимыг тараав.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода нарын мексикийн Лос-Кабост хийсэн уулзалт бол итгэлцлийн харилцааг төлөвшүүлэх замаар хийсэн чухал алхам юм гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба сэтгүүлчдэд мэдэгдлээ. Орос, Японы хоорондын харилцааг бүх салбарт хөгжүүлэх нь чухал гэж тэрээр хэлэв. Нутаг дэвсгэрийн асуудлыг оролцуулан бүх хэлэлцээний хүрээнд хамгийн гол нь итгэлцлийн харилцааг төлөвшүүлэх хэрэгтэй.
Өнөөдөр НҮБ-ын АЗ Сирид ажилласан ажиглагчдынхаа тэргүүн Роберт Мудын илтгэл сонсоод цаашид тус улсад явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулна. НҮБ-ын ажиглагчид 4-р сарын сүүлээр Сири улсад ажиллаж эхлэснээсээ хойш анх удаа үйл ажиллагаагаа тайлагнана. Сирид хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлсэн учир үйл ажиллагаагаа түр зогсооно гэж өнгөрөгч бямба гаригт НҮБ-ын ажиглагчид мэдэгдсэн билээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зууч “зургаагийн” Тегераны төлөөлөгчидтэй хийх яриа хэлэлцээ нь өнөөдөр  Москвад ажлаа сэргээлээ. Энэ тухай оросын талын төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков сэтгүүлчдэд уламжлав. Тэрээр яриа хэлэлцээний явцын тухай нэмэлт тайлбар өгөхөөс татгалзав гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ.
Олон улсын эдийн засгийн 16 дахь форум пүрэв гаригт Орос улсад хэр хэмжээгээрээ хоёрт ордог Санкт-Петербург хотноо гараагаа авна. Энэ форумыг «Оросын Давос» гэдэг. Энэ оны хөтөлбөр нь маш шахуу байна. Дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид болон эдийн засаг, бизнес элитын төлөөлөгчид нийт 1500 гаруй хүн түүнд оролцоно.
ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид БНАСАУ-д хандан НҮБ-ын АЗ-ийн зохих бух шийдвэрийг биелүүлэхийг уриаллаа. БНАСАУ-аас Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг даамжруулж мэдэх ажиллагаа явуулахгүй гэдэгт Москва, Вашингтон хоёр найдаж байна. Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нарын Лос-Кабост хийсэн уулзалтын үр дүнгээр гаргасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Орос улс, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Барак Обама нар тогтвортой тусгаар Афганистан улсад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа батлав. Түүнчлэн Москва, Вашингтон хоёр тус улсаас терроризм, мансууруурах бодистой хийж байгаа тэмцэлд туслах бодолтой байна. Орос улс АНУ-ын удирдагчид мексикийн Лос-Кабост уулзаад афганистаны ард түмэн л эвлэрэх үйл явцыг хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэв.
Өчигдер мексикийн Лос-Кабост ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг хүлээн авч уулзав. Москва, Анкарагийн хоорондын харилцаанд түвэг бэрхшээл алга. Түвэгтэй бүх асуудлыг түргэн шийдвэрлэж байна гэж Путин тэмдэглэлээ. Орос, Туркийн хоорондын харилцаа өөд урагш эрчимтэй хөгжиж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч онцлов. Хоёр улс олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа цаашид өргөжинэ гэж тэрээр нэмж хэлэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улсад айлчлахыг Японы ерөнхий сайд Ёсихико Нодаг урив. Тэрээр Японы удирдагчтай G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд мексикийн Лос-Кабост уулзав. Японы ерөнхийлөгчтэй биеэчлэн танилцаж байгаадаа баярлаж, Орост хүлээж авахад бэлэн байна гэж Путин уулзалт эхлэнгүүт мэдэгдлээ. Орос-японы харилцаа урагш ахиж, өрнүүн хөгжиж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв.
Сирид үргэлжилж байгаа цуст ажиллагааг эцэс болгохын  тулд хүч хэрэглэх ажиллагааг тус улсад нэн даруй зогсоох нь зайлшгүй чухал гэж ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Лос-Кабост хийсэн уулзалтын үр дүнгээр мэдэгдлээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012