×
Улс төр 18 Зургаадугаар сарын 2012
“Их хорийн” бүлэг зөвхөн өөрийнхөө гишүүдийн тухай амиа хичээн боддог элитүүдийн ээлжит клуб битгий болоосой билээ. Дэлхийн бүх эдийн эдийн засгийн тогтвортой хөгжилд зориулсан шудрага хууль дүрэм гаргах нь хамтын ажиллагааны утга учир байх ёстой. Өнөөдөр мексикийн “Эль Юниверсал” тэргүүлэх сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ингэж бичсэн байна.
Сирийн Тартус боомтод тусгай даалгавар биелүүлхийн тулд Газрын дундад тэнгист гарахаар оросын байлдааны хөлөг онгоцуудын бүлэг бэлтгэл ажлаа өндөрлөж байна. ОУ-ын ТЦФ-ын ерөнхий штабаас өнөөдөр “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна. Энэ аяанд “Николай Фильченков”, “Цезарь Куников” зэрэг десантын том хөлөг онгоцууд бэлтгэж байна. Байлдааны хөлөг онгоцуудыг СБ-15 аврагч-чирэгч онгоц дагалдаж явах юм.
ЕХ болон ОУВС-гийн хэлэлцээрийг дэмжиж байгаа “Шинэ ардчилал” барууны нам Грек улсад болсон парламентын сонгуульд маш бага саналаар ялалт байгууллаа. Грекийн “Шинэ ардчилал” нам өнөөдөр шинэ засгийн газар эмхлэн байгуулах талаар социалистуудтай хэлэлцээр хийж байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зуучдын “зургаагийн” бүлэг болон Иран улсын хоорондох хэлэлцээрийн ээлжит үе шат өнөөдөр Москвад эхэллээ. Энэ уулзалтаар Иран улс болон Барууны орнуудын харилцан итгэлцлэл сэргэж, хэлэлцээрийн явц үргэлжлэнэ гэдэгт ОУ найдаж байна.
Египетийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхэн ерөнхийлөгчид нэр дэвшсэн тэдний төлөөлөгч Мухаммед Мурси ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэж зарлалаа. Сонгуулийн хэсгийн 81%-ийг саналыг тоолсны дараа Эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Мурси 52,5%-ийн саналтай байна гэж тус хөдөлгөөний төлөөлөгч урьд нь мэдэгдэж байсан юм.
Бо Силайтай холбогдсон шившигт явдал Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэдгийг өнөөдөр болсон Чунциний ХКН-ын бага хурал дээр энэ мегаполисын намын хорооны шинэ дарга Чжан Дэзян хүлээн зөвшөөрчээ. Британы нэртэй бизнесмений үхэлтэй холбогдуулан шуугиантайгаар огцруулсан Бо Силайн оронд тэрээр Чунциний намын хорооны нарийн бичгийн дарга болсон юм.
БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч, бүс нутагт зэвсэгт хүчнийхээ хэмжээг нэмэгдүүлж байна гэж АНУ-ыг буруутгааад, боломжийн бүхий л аргаар өөрийн аюулгүй байдлаа хамгаалахыг уриалсан байна. “Тус бүс нутагт зэвсэгт хүчнийхээ хэмжээг нэмэгдүүлж байгаа АНУ-ын үйл ажиллагаа нь шууд өдөөн хатгалага бөгөөд энэ бүс нутагт дайн хийх алхам мөн гэж” хойд солонгосын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Сирийн армийн бүслээд байгаа Хомс хотоос хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид, өвчтэй хүмүүсийг нүүлгэх боломж олгохыг Сири дэх НҮБ-ын ажиглагчдийн бүлгийн тэргүүн, байлдан дайтаж байгаа талуудаас шаардлаа. Байлдаан болж байгаа сирийн бусад бүс нутгаас энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тэр бас шаардсан байна гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ.
Мексик улсын Лос-Кабос хотод 6-р сарын 18-19- болох G20-ийн дээд хэмжээний уулзалтанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцоно. G20-ийн 7-р дээд хэмжээний уулзалтанд төрийн тэргүүн оролцож байгаа явдал нь онцгой ач холбогдолтой, учир нь энэ маш чухал олон талт форумыг даргалах ажил жилийн хугацаатайгаар ОУ-д шилжих юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012