×
Улс төр 17 Зургаадугаар сарын 2012
Иран улс болон “зургаагийн” олон улсын зуучдын өндөр хэмжээний төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж байна. Оросын нийслэлд 6-р сарын 18-19- ираны цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээрийн ээлжит үе болох юм. “Бид Москвад дэвшилд хүрнэ гэж найдаж байна гэж” Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хэлэлцээр эхлэхийн өмнө мэдэгдлээ.
Грек улсын иргэд өнөөдөр парламентын дахин сонгуульд саналаа өгч байна. Дахин сонгуульд 21 нам оролцож байна. Парламентад орох 3%-ийн босгыг 10 нам л давах боломжтой гэдгийг сүүлийн үед хийсэн олон нийтийн санал асуулгын дүн харуулж байна. “Шинэ ардчилал” нам болон ПАСОК социалист нам хамгийн олон суудал авах магадлалтай байна.
Оросын сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн ажиллагаагаа намар хүртэл хойшлууллаа. Тус улсын томоохон хотуудад 6-р сарын 12-нд болсон “Сая хүний жагсаалын” үеэр сөрөг хүчний тэргүүнүүд нь ийм шийдвэр гаргасан байна. Эсэргүүцлээ илэрхийлэх ийм хэлбэрт оросуудын сонирхол сүүлийн үед буураад байна гэж шинжээчид үзэж байна. Парламентын гадуурх сөрөг хүчний тэргүүнүүдийн санал болгож байгаа хэлэлцэх хэрэг үеэ өнгөрөөсөн байна.
Өнгөрч буй долоо хоногт ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Иран, Афганистан улсуудад яаралтай айлчлал хийлээ. Тегеранд болсон уулзалт дээр Москвагийн санаачлаад байгаа Сирийн асуудлаарх олон улсын бага хуралд Иран улсыг оролцуулах тухай болон Москвад болох “зургаагийн” хэлэлцээрт бэлтгэх зэрэг олон улсын асуудлыг хэлэлцлээ. Хоёр дахь уулзалт нь Афганистан улсыг сэргээхэд зориулсан бүс нутгийн бага хурлын хүрээнд болсон юм.
Улс орны янз бүрийн нутгуудад алан хядах ажиллагааны аюулын гурван түвшинг тогтоох тухай зарлигт ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Хөх нь бага зэргийн аюултай, шар нь өндөр, улаан нь хамгийн аюултай гэж хуваагддаг байна. Энэ тогтоогдсон түвшингийн дагуу төр, нийгэм, хувь хүний аюулгүй байдлыг хангах тохирсон арга хэмжээг авах юм байна.
НҮБ-ын ажиглагчид Сири улсад үйл ажиллагаагаа зогсоосноороо НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны энхийн зохицуулалтын төлөвлөгөөг эргэлзээтэй болголоо. Тус улсад хүчирхийлэл улам ихсэж байгаа тул эргүүл хийх ажлыг зогсоолоо гэж ажиглагчдын бүлгийн тэргүүн, генерал Роберт Муд мэдэгдсэн байна. НҮБ-ын зэвсэггүй энхийг сахиулагч бүлэглэл тусгай заалт гартал бааздаа байрлаж байх тушаал авсан байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012