×
Улс төр 16 Зургаадугаар сарын 2012
Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ болон Лалын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан нар утсаар ярьж, Сирийн асуудлаар бага хурлыг зарлан хуралдуулах төлөвийг авч үзэж хэлэлцэв. Оросын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газраас уламжласнаар тэд Аннаны санаачилгаар ярилцлаа.
Египетийн ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгууль эхэллээ. Санал хураалт 6-р сарын 16, 17 өдрүүдэд явагдаж хоёр өдөр үргэлжлэнэ. 2 дахь шатны сонгуулийн бэлтгэл онцгой нөхцөлд болсон. Сонгууль эхлэхээс хоёр өдрийн өмнө Египетийн Үндсэн хуулийн Цэц парламентын доод танхимын бүрэлдэхүүнийг хууль бус хэмээн үзэж парламентыг тараав. Биеэ дааж нэр дэвшсэн хүмүүс парламентын бүх суудлын гуравны нэгийг эзлэх ёстой байв.
Энэ долоо хоногт Вашингтонд болсон Энэтхэг, АНУ-ын хоорондын жил дутмын ээлжит стратегийн яриа хэлэлцээ хоёр орны ашиг сонирхол хэсэгчлэн нийцэж байгаа төдийгүй хоёр талын байр суурь бас өөр өөр байгааг тод харуулсан гэж Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үзэж байна. Талууд эдийн засгийн салбарт бахархам амжилт гаргасан гэж оросын шинжээч тэмдэглэлээ.
АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын “мэдээллийн бүслэлтийг” сулруулах тухай дүгнэлтэнд хүрчээ. БНАСАУ-ын эрх баригчдын энэ оны 4-р сард алсын тусгалтай пуужин хөөрөлт амжилтгүй болсон тухай ард түмнийхээ өмнө хийсэн мэдэгдэлүүд үүнийг гэрчилж байна. Өмнө нь ийм ажмжилтгүй мэдээллийг уламжилдаггүй байсан.
Египтийн Үндсэн хуулийн цэц шинэ ерөнхийлөгчийн тангарагийг хүлээж авч чадахгүй, учир нь тус улсад үндсэн хуулийг орлож байгаа одоогийн Үндсэн хуулийн тунхаглалд иймэрхүү заалтыг тодорхойлох бүрэн эрхгүй. Энэ тухай бямба гаригт Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. 2011 оны 3-р сараас үйлчилж байгаа Үндсэн хуулийн тунхаг бичигээр сонсгогдсон төрийн тэргүүн тус улсын парламентын өмнө тангараг өргөх ёстой юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012