×
Улс төр 15 Зургаадугаар сарын 2012
Египтийн  парламентын доод танхим  буюу  Ардын хурлыг тараажээ. Тус улсын Үндсэн хуулийн цэц уг сонгуулийг хууль бус гэж үзжээ. Үүний дараа Египтийн эрх баригч Зэвсэгт хүчний дээд зөвлөл хууль ёсны эрхээ сэргээж байна.
АНУ-ын ба НАТО-гийн цэргийг 2014 онд Афганистанаас гаргаснаас хойш америкийн цэргийн техникийг Төв Азийн орнуудад үлдээж мэднэ. Тэгснээрээ Москвагаас гадуур Вашингтон ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг оролдож байна гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонинд бичжээ.
«Лалын ахан дүүс» бүлгийн улс төрийн жигүүр-Эрх чөлөө, шудрага ёс» намаас нэр дэвшсэн Мухаммед Мурси Египетийн ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуульд оролцоно. Санал хураалт бямба, ням гаригт болно. Үүний өмнө хувьсгалт залуучуудын хэдэн хөдөлгөөн өөрийгөө нэр дэвшэгчдийн цэсээс хасаж, Египетийн ерөнхий сайд асан Ахмед Шафик оролцож байгаа сонгуулийг хууль бусын болгохыг Мурсид уриалсан билээ.
АНУ, Өмнөд Солонгос улсууд олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох өдөөн хатгалгаас татгалзахыг БНАСАУ-аас шаардав. Өчигдөр Вашингтонд хийсэн эдгээр хоёр улсын дипломат, батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нарын хуралдааны үр дүнгээр хийсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Орос улстай тогтоосон харилцаа холбоо нааштай хөгжиж байна гэж Япон улс үзэж, түншлэх харилцаа тогтоох замаар шинэ хуудасыг нээхэд найдаж байна гэж өнөөдөр Японы ГХ-ийн тэргүүн дэд сайд Кэнъитиро Сасаэ Токиод хоёр талын ээлжит яриа хэлцээний үеэр мэдэгдлээ. ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов ОХУ-ыг төлөөлж байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012