×
Улс төр 14 Зургаадугаар сарын 2012
Афганистаны арми ба аюулгүй байдлын хүчин 2013 онд улс орныхоо байдлыг бүрэн хяналтдаа авна гэж өнөөдөр Кабулд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай афганистаны асуудлаархи бүс нутгийн бага хурал дээр мэдэгдлээ. Ирэх онд аюулгүй байдлыг хангах асуудлыг олон улсын хүчнээс афганистаны хүчинд шилжүүлэх үйл явц улс даяар дуусана гэдэгт тэрээр и гэж байна.
Афганистанд ШХАБ-ын ажиглагчийн статус олгосон явдал нь Москва, Кабулд терроризм болон наркоүйлдвэрлэлийн эсрэг нягт хамтран ажиллах боломж олгож байна. Энэ тухай ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзантай Кабулд уулзахдаа мэдэгдэв. Дипломатын хэлсэнээр, афганистаны ерөнхийлгөч Төв Азийн манай хөрш орнуудад болон тэдгээрийг дамжин Орос улсад заналхийлж буй нилээд хэдэн аюул байгаа гэдгийг бүрэн ойлгож байна.
Японы хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн уламжласнаар Хятад улсаас баллистик пуужин тээвэрлэх, хөөргөх хүнд төхөөргийг БНАСАУ-д нийлүүлжээ. Бээжингийн албан ёсны бүлгийнхэн мөн панзлалд оролцсоноо үгүйсгэж байна. Өчигдөр японы тэргүүлэх бүх телевизийн сувгаар нэвтрүүлж, мэдэллийн агентлагуудаас уламжласан мэдээ шинэ биш юм. Үйл явдал бараг нэг жилийн өмнө болсон билээ.
Оросын Рособоронэкспорт компаниэс нэмэлт «Ми-17» 12 нисдэг тэрэг афганистаны армид худалдан авахаар шийдвэрлэсэн гэж Пентагон АНУ-ын конгресст мэдээлсэн тухай өчигдөр Барак Обамагийн засаг захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд мдээлэв. Гэвч АНУ-ын сенат Орос улсаас сирийн засгийн газарт зэвсэг нийлүүлж байгааг зааж, хэлэлцээрийг тасалдуулахыг оролдож байна. Хэдэн сенатч америкийн нисдэг тэргийг афганистаны армид нийлүүлэхийг санал болгожээ.
Афганистанд байгаа Олон улсын  аюулгүй байдлын хүчнийхэн  тус улсад байгаа өөрийн терроризмын эсрэг чармайлтуудынхаа үр ашгийг дээшлүүлэх ёстой. Энэ тухай өнөөдөр Афганистаны асуудлаар Кабулд болж байгаа бүс нутгийн бага хурал дээр ОХУ- ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэхдээ,Олон улсын  аюулгүй байдлын хүчнийхэн мандатынхаа биелэлтийг  НҮБ-ын АЗ-ийн өмнө тайлагнах ёстой гэв.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Кабулд афганистаны  асуудлаар яамдуудын түвшинд болох  бүс нутгийн бага хуралд оролцоно.  Хуралд хэлэлцэхээр төлөвлөж байгаа  гол асуудлуудад Афганистаны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг шилжүүлэх, терроризм болон хар тамхитай холбоотой  гэмт хэргүүдтэй тэмцэх зэрэг орж буй юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012