×
Улс төр 13 Зургаадугаар сарын 2012
БНХАУ-ын ГХЯ өнөөдөр ХМХ-ийн Хойд Солонгост хориотой бараануудыг хятадын компаниуд нийлүүлэх тухай японы ХМХ-үүдийн мэдээллийг няцаав. Энэ тухай Рейтер агентлаг  БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминий мэдэгдэлийг иш татан уламжилжээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергэй Лавров пүрэв гаригт Кабулд айлчилж,  Афганитсаны асуудлаар яамдын  түвшинд болон бага хуралд оролццоно гэж ОХУ-ын ГХЯ-наас  уламжлав. Афганистаны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг шилжүүлэх, үндэсний эвлэрэлийн процесс, терроризм болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдтэй  тэмцэх зэрэг  асуудлууд нь бага  хурлын  хэлэлцэх гол асуудлууд юм.
Сири улсын байдалд хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох нь  сирийн хямралыг зохицуулах муу арга барил гэж өнөөдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдлээ. Тэрээр Австралийн Канберред хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, эдүгээ Сири улсад эвслийн ажиллагаа явуулах төлөвлөгөө алга гэж онцлов.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Иран улсад хүрэлцэн очиж, Сирийн байдал болон зургаан зууч улсын Тегерантэй  цөмийн хөтөлбөрий нь асуудлаар хийх хэлэлцээний бэлтгэлийг авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр Лавров Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах тухай оросын санаачилгыг айллалынхаа үеэр хэлэлцэх бодолтой байна.Москва  Иран улсыг бага хуралд оролцуулах санал  дэвшүүлжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012