×
Улс төр 12 Зургаадугаар сарын 2012
Москвагийн эрх баригчдын звөшөөрөлтэй сөрөг хүчнийхний “Марш Миллионов” /”Сая саяын марш”/хэмээх  жагсаал нийслэл хотын төвийн  Пушкины талбайгаас Сахаровын өргөн чөлөө хүртэл явж өнгөрөв. Арга хэмжээнд тайван бөгөөд  олон нийтийн  ямар нэгэн хэм журмын зөрчилгүй  явагдаж байна.
Сөрөг хүчнийхний Москва хотын захиргааны зөвшөөрөлтэй мягмар гаригт явуулахаар төлөвлөсөн “Марш миллионов” /”Сая саяын марш”/ жагсаалд оролцогчид оросын нийслэлийн төвийн Пушкины талбайд цугларч байна гэж “Оросын дуу хоолой” радио уламжиллаа. Талбай руу тусгай металл хайгч баганаар нэвтэрч байна. Тэнд хэв журмыг полицынхан хангаж байна. Байдал тайван, аливаа зөрчил бүртгэгдээгүй аж.
Сирийн босогчдын суурьшсан Растан болон Хомс хотоос хойд хэсэгт орших Талбисех хотуудад нисдэг тэргээр буудаж байгаа тухай НҮБ-ын ажиглагчид мэдэгдэл хийж байна. Энэ тухай даава гаригийн үдэш Ройтер уламжлав. 5-р сарын сүүлээр өмнө нь засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалууд явагдаж байсан Растан, Талбисех   хотуудад тус улсын цэрийн нэгжүүд, танкууд орсон юм.
Энэтхэг, Малайзи, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Шри-Ланка, Түрк болон Тайваныг эдгээр орнууд иранаас бохир нефть худалдаж авах хэмжээгээ бууралсантай холбогдуулан эдгээр орнуудыг АНУ хоригийн нэрсийн жагсаалтаас чөлөөлөв. Хориг нь 180 хоногийн хугацаанд хэрэгжигдэхгүй бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны үзэж байгаагаар цааш ч үргэлжилж магадгүй ажээ.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн эрх баригчдыг зарим мэдээнээс үзвэл цэргийн ажиллагаа явагдаж байгаа Аль-Хаффу хот руу НҮБ-ын ажилтануудыг нэвтрүлэхийг шаардав. Ерөнхий нарийн бичгийн даргын мягмар гаригт гаргасан мэдэгдэлд, энэ болон Сирийн бусад суурин газруудад “цэргийн эрчимтэй шуурхай ажиллагаа” явуулж байгаад түгшиж байгаагаа тэмдэглэсэн байна.
Өнөөдөр Орос улсын хамгийн гол баярын нэг тусгаар тогтнолын баярыг тэмдэглэж байна. 1990 оны 6-р сарын 12-ны өдөр Орос улс тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батлаж, Орос улс өөрийн Үндсэн хууль, далбаа, сүлд дуу болон сүлдтэй болсон.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012