×
Улс төр 11 Зургаадугаар сарын 2012
Мьянмагийн баруун нутгаас НҮБ өөрийн ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байна. Тэнд лалууд болон буддын шашинтнуудын хооронд цуст мөргөлдөөн болж 7 хүн амь насаа алдсан байна. Бангладештэй хил залгаа тайван бус Ракхайн нутгаас 40 гаруй ажилтнуудыг гэр бүлийнх нь хамт нүүлгэж байна. Тэд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан гадаадын ажилтнууд юм. Энэ нутгаас засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгчид бас нүүж байна.
ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 13-нд Иран улсад айлчилж Ойрхи болон Дундад Дорнод, Хойд Африк тэр дундаа Сирийн асуудлыг хэлэлцэх болно. Ираны удирдлагатай хийх уулзалтын явцад тэрээр Сирийн асуудлаар олон улсын бага хурал хуралдуулах ОХУ-ын санал санаачлагыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл, мэдээлэлийн департамент мэдээлсэн байна.
Өөрийнхөө 4 ажилтныг суллуулахын тулд Олон улсын эрүүгийн шүүхийн \ОУЭШ\ төлөөлөгчид ливийн төр засагтай заргалдаж байна. Нидерланд улсад ОУ-аас сууж байсан элчин сайд, тус шүүхийн бүртгэлийн ахлах зөвлөх Александр Ходаков тэдний дунд байгаа юм. Зинтан хотын шоронд байгаа ливийн алагдсан удирдагч Муаммар Каддафигийн хүү Сейф аль-Исламтай уулзсны дараа ОУЭШ-ийн ажилтнуудыг баривчилсан байна.
Москвад 6-р сарын 18-19- болох ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах хэлэлцээрийн амжилт нь талуудын харилцан итгэлцэл, сайн санаанаас хамаарна. Лалын БН улсын ГХЯ-ны сайд Али Акбар Салехи өнөөдөр ИРНА агентлагт ингэж мэдэгдсэн байна.
Сири улсын дотоодын мөргөлдөөнийг зохицуулахад олон улсын цэргийг хөндлөнгөөс оруулах асуудлыг зөвхөн НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу  шийдвэрлэхийг миний тэргүүлж байгаа байгууллага сайшаах болно гэж сөрөг хүчний Сирийн Үндэсний зөвлөлийн  \СҮЗ\ тэргүүн Абдель Бассет Сайда мэдэгдсэн байна. Энэ тухай өнөөдөр Би-Би-Си мэдээллээ.
Орос, Япон улсууд хоёр талын харилцааг парламент хоорондын хамтын ажиллагааны тусламжтайгаар цаашид бэхжүүлхийн төлөө байгаагаа ОУ-ын Төрийн Думын дарга Сергей Нарышкин, Япон улсын ГХЯ-ны сайд Коитиро Гэмба нар илэрхийлсэн байна. Гэмба ойрын үед ОУ-д албан ёсны айлчлал хийх нь уулзалтын явцад тодорхой боллоо. Өнөөдөр Нарышкин японы ГХЯ-ны сайд асан, Ардчилсан намын тэргүүн Сэйдзи Маэхаратай бас уулзсан байна.
Сирийн сөрөг хүчний отрядуудад Саудын Араб улс болон  арабын хэд хэдэн орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл харгалзан зэвсэг нийлүүлж ерөнхийлөгч Башар Асадтай хийж байгаа тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Америкийн сенаторч Жон Маккейн Си-эн-эн компанид ярилцлага өгөхдөө үүнийг баталлаа.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012