×
Улс төр 10 Зургаадугаар сарын 2012
Тус улсын суурин газруудад агаараас цохилт өгөх ажиллагаагаа зогсооно гэж Афганистан улсад байгаа НАТО-гийн хүчний командлагч, генерал Жон Аллен амалсан байна. Энэ генералтай уулзсныхаа дараа Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай энэ тухай мэдэгдсэн байна. Афганы Логар мужид болсон үйл явдлаас хойш хэдэн өдрийн дараа Карзай, генерал Аллен болон Кабулд байгаа АНУ-ын элчин сайд Райан Крокер нартай уулзсан юм.
Сирийн байдал бүрэн хэмжээний иргэний дайны ирмэгт тулаад байна. Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Сирийн байдлыг зохицуулах НҮБ-ын төлөвлөгөөг булшлахгүй байхыг Москва уриалаад, түүнийг хэрэгжүүлэх механизмыг боловсруулах бага хурал хуралдуулахыг санал  болголоо. Хама хотын ойролцоох хоёр тосгонд лхагва гаригт энгийн номхон иргэд олноороо алуулсан тухай анхны тайлбарууд энэ долоо хоногийн сүүлчээр тодорхой боллоо.
Мексик улсын Лос-Кабос хотод 6-р сарын 18-19- болох “Хорийн бүлгийн” улсуудын төрийн болон засгийн газрын тэргүүнүүдийн хуралдаанд ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцоно гэж төрийн тэргүүний хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр ОУ-ын ерөнхийлөгч гадаад улсуудын хэд хэдэн төрийн тэргүүнүүдтэй уулзана гэж Кремлийн хэвлээлийн алба мэдээлсэн байна.
Нийгэмд амьд мэтгэлцээн үүсгэсэн жагсаал цуглааны тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрч буй долоо хоногт гарын үсэг зурлаа. Мэдэгдсэн маршутаасаа хазайх, цагдаа нар руу чулуу, лонх шидэх зэрэг нь одоо үнэтэй “тоглоом” болох юм.
Курдын идэвхтэн Абдель Бассет Сейда сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийн \СҮЗ\  шинэ тэргүүнээр сонгогдлоо. Тавдугаар сарын сүүлчээр огцорсон Бурхан Гальюны суудлыг тэр эзэлсэн гэж СҮЗ-ийн мэдэгдлийг иш татан Рейтер агентлаг уламжилсан байна. Орон нутгийн зохион байгуулах хороо нэртэй сөрөг хүчний өөр нэг бүлэг СҮЗ-ийг эрс хатуу шүүмжилсний дараа Гальюн огцорсон юм.
АНУ-ын БХ-ын сайд Леон Панеттын азийн орнуудаар хийсэн аялал Ази тивд АНУ-аас явуулах цэрэг-стратегийн идэвхтэй ажиллагааны гол гол хандлагыг илрүүлэн тодруулав. Сайд ер бусын шууд мэдэгдэл удаа дараа хийгээд зарим хандлагыг тодорхойлов. Панеттын зан үйл бусад хандлагыг илрүүлэн харуулсан гэж түүний 9 өдрийн аялалыг тайлбарлан дүгнэсэн шинжээчид үзэж байна. Панеттын Сингапурт хийсэн мэдэгдэл бусдаас ил их анхаарал татав.
Хойд Солонгос улс одоохондоо цөмийн туршилт хийхээр төлөвлөөгүй байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдснийг ЦТАК агентлаг уламжилсан байна. Хойд Солонгос улсын ГХЯ-ны мэдэгдэлд Өмнөд Солонгос улсын засгийн газрыг шүүмжилжээ. Сөүл өөрийн “өдөөн хатгалагаараа” БНАСАУ-ын тэвчээрийг алдагдуулж, одоогоор БНАСАУ-ын төлөвлөгөөнд байхгүй цөмийн туршилтыг Пхеньянаар хийлгэхийг оролдож байна гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.
“Сирийн анд нөхдийн” бүлэг гэгчийн үйл ажиллагаа сирийн хямралыг даруй зохицуулахад нэмэр болохгүй гэж НҮБ-ын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин үзэж байна. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн оронд энэ бүлэг Сири улсын албан ёсны төр засгийг түлхэн унагаах шалтаг хайсаар байна гэж Чуркин “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012