×
Улс төр 9 Зургаадугаар сарын 2012
Олон улсын террористууд ба хэт даврагч этгээдүүдийн ажиллагаа Сирид гарч байгаа нь Москваг түгшүүлсэн гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сирийн албан ёсны удирдагчид төдийгүй тэднйи эсрэг хүчний талд ажиллагаа явуулж буй гаднын этгээдүүд сирийн мөргөлдөөний хор уршгийг хариуцах ёстой гэж тэрээр мэдэгдэв.
Сирийн байдалд хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох саналыг Орос улс  НҮБ-ын АЗ-д батлахаас сэрэмжилнэ гэж өнөөдөр  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хүч хэрэлэн оролцох ажиллагаа Ойрхи Дорнодын бүс нутагт хүнд уршигтай болж мэднэ гэж сайд онцлов. Одоо Сири улс ноцтой иргэний мөргөлдөөнд тулсан.
Иран улс пуужингийн сүр хүчээрээ дэлхийд 5-р буюу 6-р байр эзлэж байна гэж Ираны БХ-ын сайдын туслах бригадын генерал Али Шамшири мэдэгдэв. Түүний хэлснээр бол сүүлийн жилүүдэд Иран батлан хамгаалах салбарт их амжилт гаргасан юм. Тус улс цэргийн техник, батлан хамгаалах системээр өөрийгөө бүрэн хангаж байна.
Ерөнхийлөгч нь засгийн эрхийг сайн дураараа залгамжлуулах тухай хэлэлцээр байгуулсан Йемен улсын хувилбар Сири улсад таарахгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Эдүгээ өрнөдийн орнуудын дипломат ажилтнуудаас ийм санал идэвхтэй дэвшүүлж байна. Йеменд «арабын хавар» гэгч цуст ажиллагааг олон сар үргэлжлүүлэх хор уршигтай болсон.
Орос улсын ерөнхийлөгч  Владимир Путин Цуглаануудын тухай хуулинд гарын үсэг зурав. Олон нийтийн жагсаал цуглааны үеэр хэв журмыг зөрчсөн этгээдэд болон зохион байгуулагчдад  одооноос томоохон торгууль хүлээлгэх болоод байна. Сөрөг хүчнийхэн шинэ гарсан хуулинд дурамчхан үлдлээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн хяналтыг хангаж, агентлагт Парчины цөмийн объектад нэвтрэх  боломж олгох ёстой.Гэрээний заалтанд  МАГАТЭ болон  Ираны талууд Венад болсон яриа хэлэлцээрийн үеэр үр дүнд хүрч чадсангүй.Энэ тухай яриа хэлэлцээнийн дүнд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр МАГАТЭ-гийн шинжээчдийн  бүлгийн  тэргүүн Херман Накертс сэтгүүлчдэд мэдэгдэв.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  НҮБ болон  АОЛ-ийн тусгай төлөөлөгчтэй утсаар ярилцахдаа, сирийг  хямралаас гаргахад  олон улсын чармайлтуудыг улс  төр-дипломатын арга замаар зохицуулах  зорилгоор нэгтгэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин бассан гаригийн үдэш цуглааны үеэр зөрчил гаргахад торгуулийг чангатгах  тухай хуулинд гарын үсэг зурлаа. Үүний дараа хууль “Российская газета” сонины сайтан дээр нийтлэгджээ. Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар, ОХУ ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн  зөвлөлийн тэргүүн Михаил Федотовтой ярилцаж байсан аж.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012