×
Улс төр 8 Зургаадугаар сарын 2012
Өнгөрсөн 20 жил Орос-казахстаны харилцаа нь  стратегийн түншлэлийн онцгой шинжтэй болоод байна. Энэ тухай өнөөдөр ОХУ ын ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан  туслах Юрий Ушаков     Владимир Путины Казахстан улсад хийсэн албан ёсны айлчлалыг тайлбарлахдаа тэмдэглэв.
 ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов болон Геннадий Гатилов нар баасан гаригт Москвад АНУ-ын Сирийн асуудлын  Төрийн департаментын тусгай зохицуулагч Фред Хоф болон ОХУ дахь АНУ-ын Элчин сайд Макфол нартай Сирийн асуудлыг хэлэлцэв.
Орос Казахстаны ерөнхийлөгч Владимир Путин, Нурсултан Назарбаев нар өчигдөр Астанад хийсэн уулзалтынхаа үр дүнгээр хоёр орны хоорондын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламжийн тухай гэрээний хугацааг бас 10 жилээр сунгав. Түүнээс гадна хэлэлцээний дүнгээр Казахстаны иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Казахстаны нутаг дэвсгэрт байх ёс журмын тухай  хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурав.
НҮБ-ын АЗ НҮБ,Арабын улсуудын холбооны  онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны санал болгосон Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах төлөөвлөгөөг бүрэн дэмжиж байна гэж өчигдөр НҮБ-ын АЗ-ийн дарга, НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун Аннан ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нарын Сирийн байдлын тухай мэдээллийг сонссон АЗ-ийн хуралдааны дараа мэдэгдэв.
Сирид гарсан мөргөлдөөнийг зохицуулах зургаан зүйл анги бүхий төлөвлөгөөг бүрэн биелүүлэхгүй байна гэж НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан өчигдөр НҮБ-ын ЕА-н хуралдаан дээр мэдэгдэв. Түүний хэлснээр бол Сири улсыг хямралт байдлаас  гаргах өөр ямар арга зам байгааг эргэцүүлэн бодох цаг болсон.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012