×
Улс төр 7 Зургаадугаар сарын 2012
Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг Сирид засгийн эрхэнд байлгахыг Москва оролдохгүй байна. Сирийн ард түмэн Асадын хувь заяаг тодорхойлох ёстой гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдлээ. Сирид гарсан хямралыг  зохицуулахын тулд Асадыг огцоруулах нь зайлшгүй чухал гэдэгт Москваг итгүүлэх гэсэн  оролдлогоо Вашингтон цаашид үргэжлүүлэх тухай АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг ГХ-ийн дэд сайд тэгж тайлбарлав.
НАТО эвсэл Афганистаны зүүн-өмнөд нутагт  агаараас халдсны улмаас энгийн хүмүүс амь үрэгдсэн тухай мэдээлсний дараа Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай БНХАУ-д хийж байсан албан ёсны айлчлалаа зогсоов. Өнөөдөр «Интерфакс» агентлагаас Афганистаны ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийг үндслэн энэ тухай уламжлан мэдээллээ. Энгийн номхон иргэдийг хөнөөж, эвдрэл гаргаж байгаа НАТО-гийн нисэх хүчний цохилтыг юугаар ч зөвтгэж болохгүй.
Орос улсаас атомын энергийг энх тайваны зорилгоор ашиглах  Ираны эрхийг ямагт дэмжиж ирсэн хийгээд ираны цөмийн асуудлаар Тегерантэй байнга харилцаж байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай  хийсэн хэлэлцээнийхээ явцад мэдэгдлээ. Орос улс үй олноор хөнөөгч цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхын төлөө хатуу тууштай тэмцэж байна.
Хятад улс ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны   төсөлд 10 сая долларын зээл  олгоход бэлэн  байна.Энэ тухай өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтао Бээжинд болж байгаа   ШХАБ-ын ДХУ дээр хэллээ.  Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд  чухал алхамуудын нэг бол ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах явдал гэж Ху Зиньтао дурдлаа.
Өнөөдөр Бээжинд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болж өндөрллөө. Казахстан, Хятад, Кыргызстан, Орос, Тажикистан, Узбекистан улсуудын удирдагчид байгууллагын стратеги ба түүнийг өргөжүүлэх хандлагыг батласан багц баримт бичгийг батлав. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид хамтран цэцэглэн хөгжиж байгаа энх амгалан байдалтай бүс нутаг бүтээн байгуулах Тунхаглалд гарын үсэг зурав. ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид  Төв Азид цөмийн зэвсэггүй бус  байгуулахын төлөө байна.
ШХАБ-ын орнууд тус байгууллагын гишүүн бусад орнуудын эсрэг чиглэгдсэн  нэгдэл, холбоонд оролцохгүй. Энэ тухай өнөөдөр Бээжинд гарсан ШХАБ-ын тунхаглалд дурджээ.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд Кыргызстанд болох дараагийн ДХУ-аар  тус байгууллагад шинээр  гишүүдийг элсүүлэхэд зориулан   бүх талын  түгээмэл болзолуудыг бэлтгэх шийдвэр гаргах санал оруулав.
Бээжингийн  ШХАБ-ын ДХУ-нд оролцож байгаа  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Иран улсын  ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай өнөөдөр уулзана.Ерөнхийлөгч нар ираны цөмийн хөтөлбөрийн асуудлуур ярилцана.  Энэ тухай оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков уламжлав.
Москва, Бээжин хоёр дэлхий дахины  анхааралын төвд байгаа   аливаа  хямралын асуудлууд  тухайлбал, сирийн хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудал зэргээр  цаашид  хамтран ажиллахаар зөвшилцөв. Энэ тухай Бээжинд Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийсэн айлчлалын хүрээнд  хийгдсэн хоёр талын уулзалтуудыг  дүгнэж мэдэгдэл хийв.
Бээжинд хуралдсан ШХАБ-ын орнуудын  тэргүүн нарын ДХУ-ын  үр дүнд 10 баримт бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл гаргав. Ийнхүү бүс нутагт урт хугацааны энхийн болон  хөгжил цэцэглэлт бүтээн байгуулах тухай  Тунхаглалд төрийн тэргүүн нар гарын үсэг зурав.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012