×
Улс төр 6 Зургаадугаар сарын 2012
  Орос улсын  ерөнхийлөгч Владимир  Путин болон БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар ШХАБ-ын нээлттэй зарчмыг нотлон харуулав.
Орос, Хятад улсууд  нь сирийн асуудалд хөндлөнгөөс  оролцоход болон тус улсын дэглэмийг солихыг шаардаж буйн эсрэг байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын дүнгийн баримт бичиг болон  Владимир Путин болон Ху Зиньтао нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
ОХУ-ын Холбооны зөвлөл, Улсын дум цуглаан жагсаал ба бусад олон нийтийн арга хэмжээнд оролцож ёс журмыг зөрчсэн этгээдүүдийг хатуу шийтгэх хуулийг сайшаав. Одоо хувь хүнд ногдуулах торгуулийн туйлын хэмжээ 300 мянган рубль болжээ. Түүнчлэн  албан тушаалтанд 600 мянган, хуулийн этгээдэд 1 сая рублийн торгууль ногдуулна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсны дараа баримт бичиг хүчин төгөлдөр болно.
БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бүх хятадын  ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны тэргүүн У Банготой уулзалт хийв.  Хятадын удирдагчтай хийсэн уулзалт дээр Орос улсын ерөнхийлөгч  БНХАУ-ын өнөөгийн  айлчлалаа маш утга агуулгатай гэж нэрлэв. Путин Бээжинд 6-р сарын 5-нд хүрэлцэн ирсэн юм.
НҮБ ба Сири улс хүмүүнлэгийн 16 байгууллага ба төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг сирийн гол нутаг руу явуулахаар тохиролцов. Сирийн хүн амд НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний хүрээнд тусламж үзүүлж байна. Гэвч эдгээр хүчин чармайлтыг тасалдуулан зогсоож мэднэ гэж Орос улсаас өчигдөр анхааруулав.
Орос, Хятадын эдийн засаг болон бусад салбарууд дахь  хамтын ажиллагаа нь   олон улсын эдийн засгийн болоод  тогтвортой байдлын  чухал хүчин зүйл болж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  мэдэгдэв.Тэрээр өнөөдөр Бээжинд БНХАУ-ын дэд дарга Си Цзиньпиньтэй уулзсан юм.
Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзах тухай сөрөг «Сирийн чөлөөт арми» гэгчийн шийдвэрийг  Москва Сирид НҮБ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох гэсэн оролдлого хэмээн үзэж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.
Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадад хийж байгаа төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн еренхий сайд Вэнь Зябаотэй хэлэлцээ хийлээ. Тэд Дяоюйтай төрийн өргөөнд уулзав. БНХАУ-ын ерөнхий сайдтай уулзаж, ажиллагаагаа цаашид үргэжлүүлэхэд нь таатай байна гэж Путин мэдэгдлээ. Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүдийн ээлжит уулзалт энэ намар болно гэж Путин хэллээ.
Хятадад айлчилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын дээгүүр тушаалтай зүтгэлтнүүдтэй уулзаад Бээжинд нээгдэх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцянь, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин, БХАТХ-ын байнгын хорооны дарга У Бано нартай уулзаж ярилцах юм. Үдээс хойш ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар уулзана.
6-р сарын 6,7 өдрүүдэд Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлох ёстой. Тэгээд хамтын ажиллагааны илүү боловсронгуй механизмыг байгуулна гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр «Казахстанская правда» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012