×
Улс төр 5 Зургаадугаар сарын 2012
Бээжин Москвагийн хувьд дээд зэргийн  итгэлцэл, ил тод байдал бүхий стратегийн түнш хэвээр байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин батлан илэрхийлэв. Өнөөдөр Бээжинд Путин БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлж Орос,Хятад улсууд улс төрийн хүрээнд итгэлцлийг дээд түвшинд гаргасан гэж мэдэгдэв.
ШХАБ-ын байнгын гишүүдийн тоог олшруулах нь байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж олонхи шинжээч үзэж байна. Гэвч юуны түрүүнд ямар улсыг хамгийн гол нь хэдийд элсүүлэх асуудал нээлттэй хэвээр байна. ШХАБ-ын ээлжит дээд хэмжээний уулзалт 6-р сарын 6,7-нд Бээжинд хуралдана.
Узбекистан улс 6-р сарын 7-14- Тажикистанд явагдах «ШХАБ-ын энхийн ажиллагаа-2012» террорын эсрэг сургуульд цэргээ явуулахаас татгалзсан тухай Тажикистаны БХЯ-ны төлөөлөгч Фаридун Махмадалиев сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр  Казахстан, Кыргызстан, Хятад, Орос,Тажикистан зэрэг ШХАБ-ын гишүүн бусад улс цэргийн сургуульд оролцоно.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Бээжинд хийж байгаа айлчлалын үеэр оросын ба хятадын төлөөлөгчид хоёр талын 17 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал Орос,Хятад улсууд адил тэгш итгэлцэх түншлэл, стратегийн харилцан ажиллагааны тухай хамтрасан мэдэгдэлд гарын үсэг зурав. Талууд хоёр орны засгийн газар хоорондын АЦС БНХАУ-ын нутаг дэвсэрт барих талаар хамтран ажиллах Хэлэлцээрт хавсаргах протоколд урьдчилан гарын үсэг зурав.
БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орос-хятадын хамтын ажиллагааны үр дүнг өндөр үнэлэв. Москва, Бээжин хоёр  хамтын хүчин чармайлтаар орос – хятадын харилцан ажиллагааг урьд үзэгдээгүй өндөр түвшинд гаргасан гэж  өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй хийсэн хэлэлцээн дээр мэдэгдлээ.
Хэрвээ Афганистанаас Пакистанаар дамжуулан ачаа тээврээ сэргээх гэж байгаа бол  АНУ-ын эрх баригчид пакистаны 24  цэргийн албан хаагчийн  амь үрэгдсэнд уучлалт гуйх ёстой. Энэ тухай пакистаны ГХЯ-ны тэргүүн Хина Раббани Кхар америкийн “Форин полиси” стэгүүлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Америкийн цэргийг Ази Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлэх нь Хятадыг түгшүүлж байна. Үүнийг харгалзахыг тус  улс АНУ-аас шаардаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудын бараг 60 хувь түүний дотор  нисэх онгоц тээгч хөлгийн бүлгээ явуулах тухай Пентагоны тэргүүний мэдэгдлийн хариуд тэгж  хэлсэн байна.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев   тодорхой улс-төрийн хүчнийг төлөөлөх ёстой. Ингэхдээ “систем дээр” бус харин түүний дотор  байж  хариуцлага   хүлээх  төлвөтэй байна.  Энэ хандлагын үүднээс Дмитрий Медведев “Нэгдсэн Орос” намд элсэж, парламентад олонхийн суудалтай намыг тэргүүлэх    өөрийн шийдвэрээ тайлбарлаж байна.
Пентагоны тэргүүн мягмар гаригт Энэтхэгт хоёр өдрийн айлчлал  хийхээр хүрэлцэн ирнэ гэж энэтхэгийн “Хиндустан таймс” сонин  мэдээлжээ.  Айлчлалын хөтөлбөрөөр  Панетта энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шанкар  Менон болон бусад өндөр албаны хүмүүстэй уулзах аж.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийж байгаа айлчлал  хоёр орны  харилццааг илүү өндөр түвшинд гаргах боломжтой.  Энэ тухай Синьхуа агентлаг өнөөдөр эхлэж байгаа  Оросын ерөнхийлөгчийн айлчлалд зориулсан  тайлбарт дурджээ.
Хятад улсад хийх айлчлалын өмнө болон ШХАБ-ын Бээжинд болох ДХУ-ын өмнө  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийд хамгийн нэр хүндтэй хэвлэлийн  нэг “Жэньминь жибао”сонины олон сая уншигчдад шууд ханджээ. Тэрээр манай хоёр орны түншлэл болон орос-хятадын орчин үеийн   харилцааны  ирээдүйн асуудлаар өөрийн дүгнэлтээсээ хуваалцжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012