×
Улс төр 4 Зургаадугаар сарын 2012
Барууны орнуудын ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх үг яриаг худал гүтгэлэг гэж Ираны удирдагч аятолла Али Хаменеи нэрэллээ гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Израилийн талаас өгөх ямарч цохилтод Тегеран хүчтэй хариу цохилт өгнө гэж Ираны удирдагч хэлсэн байна.
«МАГАТЭ-гийн болон Иран улсын төлөөлөгчид  энэ сарын 8-д Вена хотноо уулзаж, ираны цөмийн  асуудлыг хэлэлцэнэ»  гэж   агентлагын ерөнхий захирал Юкио Амано   байгууллагын захирагчдын зөвлөлийн чуулган дээр  өнөөдөр зарлав.
Оросын ерөнхийлөгч  В.Путин  Санкт-Петербург хот орчимд болж байгаа Орос- ЕХ-ны дээд хэмжээний  уулзалтын  явцад
Хятад улс ойрын ирээдүйд одоогийн цэргийн өсөн нэмэгдэж байгаа хөгжлөөрөө АНД бүс нутагт тэргүүлэх байр суурь эзлэнэ гэдэгт АНУ түгшиж байна. Ингээд ам хэлнээс ажил хэрэгт шилжье.
«Ирак  улсын нийслэл -Багдадад дэлбэрэлт гарснаас 15 хүн  амь   үрэгдэж, 60 орчим хүн  шархагдсан»  гэж Франс Пресс  агентлаг мэдээлэв. Нөгөө  мэдээлэлээс үзвэл 18 хүн - амь үрэгдэж, 50 хүн шархагджээ. Дэлбэрэх төхөөрөмжтэй автомашин  эрүүл мэндийн  яамны   болон  шиитудын  орон нутгийн  захиргааны байшингуудын ойролцоо дэлбэрлээ.
Сирийн гогцоо улам л бачуу болсоор байна. Барууныхан тус улсыг колончлох гэж байна гэж Дамаск мэдэгдлээ. Улс төрийн яриа хэлэлцээ хийж эхлье гэсэн ерөнхийлөгч Башар Асадын саналыг сирийн сөрөг хүчнийхэн хүлээж авсангүй. Энхүү нөхцөл байдалд НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Сири улс иргэний дайны ирмэгт тулаад байна гэж мэдэгдсэн байна.
Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өнөөдөр засгийн газартаа сэлгээ хийж таван сайдаа солилоо гэж японы ОНХМХ-үүд мэдээллээ. БХЯ-ны сайдаар анх удаа улс төрч биш Такусеку их сургуулийн профессор Сатоси Моримото болсон байна. Ой, ус, хөдөө аж ахуйн сайдаар Акира Гундзиг сонгосон байна. Юитиро Хата Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд болсон байна.
Өмнөд Солонгосын нийслэл Сеүл хотын цагдаагийнхан БНАСАУ-ын тагнуултай хамтран ажилласан байж магадгүй нөхрийг баривчилсан гэж орон нутгийн ОНХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Хятадад байдаг БНАСАУ-ын тагнуултай холбогдсон байж магадгүй нэгэн эрэгтэй хүнийг баривчилсан байна. Тэрээр Өмнөд Солонгос улсын тоглоомын хөтөлбөрүүдийг хордуулах кодыг тараах ётой байсан бололтой.
Бээжинд 1989 онд болсон эмх замбараагүй байдал оролцсон хэргээр яллагдсан бүх хүмүүсийг суллахыг БНХАУ-аас АНУ шаардлаа. Тяньаньмэнийн төв талбай дээр 1989 онд болсон үйл явдлын тухай ярьж байна. Вашингтонд болсон шуурхай хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонер энэ тухай мэдэгдсэн байна.
Сирийн мөргөлдөөнийг зохицуулах шийдвэрийг эрж хайхад ЕХ, ОУ-тай нягт хамтран ажиллах ёстой. Брюссельд ням гаригийн орой тараасан ЕХ-ны аюулгүй байдлын болон гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. Санкт-Петербургт болж байгаа ОУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Эштон, Аннаны төлөвлөгөөг амжилтад хүргэхэд ОУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж онцлон тэмдэглэсэн байна.
ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөө орой Төв болон Зүүн Азийн орнуудаар хийх аялалаа эхлэнэ. Тэрээр эхлээд Узбекстан, Казахстан улсуудад албан ёсны айлчлал хийж, ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш анх удаа Хятад улсад төрийн айлчлал хийж тэнд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд В. Путин Иран, Афганистан улсуудын ерөнхийлөгчид Махмуд Ахмединежад, Хамид Карзай нартай уулзана.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012