×
Улс төр 3 Зургаадугаар сарын 2012
Иракын янз бүрийн хотуудад явуулж байгаа алан хядах ажиллагааны явцад амь насаа алдаж байгаа иракчуудын тоо гурван сар дараалан өсөн нэмэгдэж байна. Тус улсын ДХЯ, ЭМЯ-ны хамтарсан илтгэлд энэ тухай мэдээлсэн байна. Харин америкийн кампанит ажиллагааны үеийнхийг бодвол амь үрэгдэгсдийн тоо эрс буурсан байна гэж илтгэлд дурджээ.
Сири улсын ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр сирийн парламентын депутатуудад хандаж үг хэлнэ гэж сирийн төв телевиз мэдээллээ. Сирийн хямралыг зохицуулах асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан тус улс бүрэн хэмжээний иргэний дайны ирмэгт тулаад байна гэж мэдэгдснээс хойш нэг өдрийн дараа Асад парламентад үг хэлэх гэж байгаа нь тодорхой болжээ.
Энэтхэг, Пакистан улсуудыг элсүүлэн ШХАБ хүрээгээ тэлэх ёстой. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлал хийхийн өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Оросын ерөнхийлөгч энэ айлчлалынхаа үеэр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа аюулын эсрэг зөвхөн харилцан мэдээллэж хамтын хүчээр тэмцэж болно гэж Лавров тэмэглэлээ.
Санкт-Петербургтт өнөөдөр болж байгаа ОУ-ЕХ-ны хоёр өдрийн 29 дэх дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ЕХ-ны удирдлагууд уулзана. ЕХ-ны төлөөлөгчдийг ЕХ-ны дарга Херман Ван Ромпей, Европын комиссийн дарга Жозе Мануэл Баррозу нар тэргүүлж байна.
Нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн мянга мянган хүн израилийн гурван хотод жагсаал цуглаан хийж байна. Жагсаал Тель-Авив, Иерусалим, Хайф хотуудад болж байгаа юм. Бямба гаригт Тель-Авив хотод 3-5 мянган хүн жагссан байна. Баячуудын татварыг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зэрэг шаардлагыг жагсаал цуглааныг зохион байгуулагчид тавьсан байна. Эсэргүүцлийн өргөн хэмжээний ажиллагаа Израильд өнгөрсөн зун бас болсон юм.
Хэрвээ манай улсын цөмийн объектуудад цохилт өгвөл яг ижилхэн хариулт өгнө гэж Иран улс ээлжит удаагаа АНУ, Израиль улсуудад анхаарууллаа. Лалын БН улсын дээд удирдагч Али Хаменеигийн зөвлөх, генерал Яхья Рахим энэ тухай мэдэгдсэн байна. Ираны пуужингууд Израилийн аль ч нутагт тусах чадвартай гэж тэр мэдэгдсэн байна.
Засаг дарга нарын сонгуулийн тухай хууль Орост хүчин төгөлдөр болов. Тэднийг томилох ёс журам одоогоос найман жилийн өмнө тогтсон билээ. Одоо сонгогчид бүс нутгийн удирдагчаа сонгох болсон. Хуулийг улс оронд явагдаж байгаа улс төрийн шинэтгэлийн хүрээнд батлав. Ойрын намар энэ хуулийг даган мөрдөж хэдэн бүс нутагт сонгууль явуулах юм. Шинэ хууль ёсоор засаг даргыг нууц санал хурааж сонгоно.
Сири улсад гал зогсоохыг хянаж байгаа олон улсын ажиглагчдын тоог нэмэгдүүлж, эрхийн нь өргөжүүлхийг АОЛ-ийн тэргүүн Набиль аль-Араби НҮБ-ын АЗ-өөс хүслээ. Телевизийн “Аль-Жазира” суваг энэ тухай мэдээлсэн байна. Миний энэ хүсэлт бол гадны хүчнийг дайран оруулах гэсэн санаа бишээ гэж АОЛ-ийн тэргүүн урьд нь сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.
Сирийг улс төрийн хямралаас гаргах арга зам дээр хамтран ажиллахаар ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар тохиролцлоо. АНУ-ын Төрийн департаментийн эх сурвалжаас иш татан Франс Пресс агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Сири улсад засгийн газрын эсрэг хөдөлгөөн жил гаруй үргэлжилж байна.
Ливан, Сирийн хил дээр суннит, алавитуудын хоорондох мөргөлдөөн намжихгүй байна. Сирийн үйл явдалаас үүдэн лалын янз бүрийн урсгалууд хоорондоо байлдах болсон юм. Триполи хотын төвд ширүүн байлдаан болж байна. Нэг хоногийн дотор тэнд 12 хүн алагдаж, 40 гаруй хүн шархадсан байна. Энэ мөргөлдөөн Ливаны хөрш зэргэлдээ бусад нутагуудад үсэрхийлж магадгүй байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012