×
Улс төр 2 Зургаадугаар сарын 2012
Ерөнхийлөгч Барак Обама өөрийн засаглалын эхний өдрөөс эхлэн  ираны цөмийн объектуудын  компьютерын системд вирус халдаах  тушаал өгчээ. Түүгээрээ  Ираны цөмийн технологийн хөгжилд саад учруулахыг хүсч байжээ гэж баасан гаригт “Нью-Йорк таймс” сонин америк, европ болон израилийн энэ хөтөлбөрийн төлөөлөгчдийн гэрчилсэнийг иш татан бичжээ.
”Оросын дуу хоолой” радио  дипломатуудын ээлжит уулзалт зохион явууллаа.  Зуны эхний өдөр  Элчин сайдуудын клуб “хаврын” дараах арабын ертөнцийн ирээдүйн тухай хэлэлцэв. Уулзалт дээр Ойрхи-Дорнодын орнуудын элчин сайдууд  болон ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов нар оролцов.
«Арабын хавар» гэгчийн үйл явдал, афганистаны хурц асуудал, Солонгосын хойгийн амаргүй байдал Евразийн бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын асуудлыг эн түрүүнд гаргаж байна. Цэргийн эвсэл байгуулахгүй статустай ШХАБ өнөөгийн аюул сорилтын хариуд амжилттай арга хэмжээ авч чадах уу?
НҮБ-ын байнгын гишүүн таван улс ба ХБНГУ-ын төлөөлөгчдийн Ирантай Москвад хийх хэлэлцээ Иран улс цөмийн асуудлыг шийдвэрлэх замаар тодорхой алхам хийхэд бэлэн байх эсэхийг тодруулна гэдэгт АНУ найдаж байна гэж өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Иран эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулах ёстой гэж тэрээр Норвегид хэвлэлийн бага хурал дээр  тэмдэглэжээ.
Өнөөдөр Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын яаралтай хуралдаанаар саяхан Сири улсад болсон хэрэг явдлыг авч үзэж хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг Каирт Арабын улсуудын холбооны төв байранд болох юм. Сирийн Хула суурингийн энгийн номхон оршин суугчдыг олноор нь хөнөөсөн хэрэг явдал хуралдааны гол сэдэв болох байх. 5-р сарын 26-нд тэнд 100 гаруй хүн, түүний дотор 30 хщщхдийг алжээ.
АНУ ойрын жилүүдэд АНДБН-т Тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлнэ. 2020 он гэхэд Тэнгисийн цэргийн хүчний  хөлөг онгоцуудын бараг 60 хувийг  энэ бүс нутаг руу явуулах тухай өнөөдөр Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ. АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта Сингапурт албан ёсны айлчлал хийж байна. Сайдын хэлснээр бол АНУ-ын цэргийг Азид нэмэгдүүлэх зорилтыг бүрэн биелүүлэхэд хэдэн жил шаардагдана.
   Орос улс «Хулад үйлдсэн гэмт хэргийг эрс зэмлэн буруушаалаа». Гэвч Москва НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг сирийн зохицуулалтын эргэн тойрны түгшүүртэй байдлыг гааруулахыг эсэргүүцэж байна гэж  Орос улсыг байгууллагад төлөөлж байгаа Алексей Бородавкин мэдэгдээд өчигдөр Москва НҮБ-ын Хүнийн эрхийн зөвлөлийн тусгай чуулганаар авч үзсэн тогтоолыг ямар учраас эсэргүүцснийг тайлбарлав.
Орос улс Асадыг ч Сири улс дахь  түүнийг эсэргүүцэгчдийг ч дэмжихгүй байна гэж ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Парист  Францын удирдагч Франсуа Олландтой хийсэн  хэлэлцээний үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Оросын зорилго «мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талыг эвлэрүүлэхэд» оршино гэж төрийн тэргүүн хэлжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012