×
Улс төр 1 Зургаадугаар сарын 2012
АНУ бүс нутагт цэргийн шинэ шинэ баазыг байгуулахын оронд цэргийн эвслийг бэхжүүлэх замаар Ази Нолмхон далайн бүс  нутагт цэргээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдөр АНУ-ын батлан хамгаалахын сайд Леон Панетта бүс нутгийн орнуудаар аялах үеэрээ энэ тухай мэдээллээ.
6-р сарын 1-нд  АНУ-ын БХЯ-ны тэргүүн Леон Панеттагийн   тус бүс нутагт хийх  9 дэхь удаагийн айлчлал эхлэв.  Тэрээр Сингапурт Шангри ла яриа хэлэлцээн дээр АНУ-ын Азийн стратегийг танилцуулах төлөвтэй байна. Дараа нь Вьетнам, Энэтхэгт айлчилна.  Өнгөрсөн жил Шангри-ла яриа хэлэлцээний үеэр  АНУ болон Хятадын хооронд маргаан үүссэн юм.
Засгийн газрын эсрэг зэвсэгт бүлгүүдийн дайнчид Хулад энгийн номхон оршин суугчдыг хөнөөсөн. Учир нь тэд сирийн  засгийн эсрэг бослогод оролцохоос татгалзсан байна.Дамаскаас байгуулсан нэг долоо хоногийн өмнө энгийн номхон 100 гаруй оршин суугчийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах комиссын гишүүд ийм дүгнэлт хийжээ.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Белорусийн албан ёсны  айчлалаа дуусгаад  өнөөдөр Герман улсад айлчлаж, Германы канцлер Ангела Меркельтэй яриа хэлэлцээр хийнэ.Үдэш оросын удирдагчийн Елисейн ордонд  хүлээж байгаа бөгөөд, тэнд тэр Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай анх удаа уулзалт хийнэ.
ЕЗ-ийн хориг арга хэмжээнүүд нь Тегераны дэглэмийг солих зорилгогүй гэж Европын Зөвлөлийн  тэргүүн Хермай ван Ромпей мэдэгдэв.  “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа, хориг арга хэмжээнүүд нь Ираныг яриа хэлэцээрийн ширээний ард эргүүлэн авчрахад байгаа юм гэж  тэр цохон тэмдэглэв.
Хула суурины  энгийн номхон иргэдийн амийг  үй олноор нь хөнөөсөн эмгэнэлт явдалд босогчид хариуцлага хүлээх ёстой гэж мөрдөх ажлыг явуулсан Сирийн эрх баригчид үзэв. Комиссийн дүгнэснээр, ийм маягаар олон улсын цэргийнхэн Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого хийж байгаа аж.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012