×
Улс төр 31 Тавдугаар сарын 2012
Хятад улс пүрэв гаригт АНУ-ыг АНД-н бүс нутагт өөрийн сонирхолоо хүндэтгэхийг  уриалжээ. Холбогдох  мэдэгдэлийг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь  Пентагоны тэргүүний бүс нутгийн орнуудаар  АНУ-ын ТЦХ-ийг зузаатгахад чиглэгдсэн аялалын тайлбарын хариуд хийсэн. Панетта Вьетнам, Сингапур болон Энэтхэгт айлчлал хийхээр төлөвлөж байна.
НҮБ-ын АЗ Сирийн асуудлаар хаалттай хуралдаан явуулав. Өнгөрсөн долоо хоногт Хомсын ойролцоох Эль-Хула тосгонд 100 сири хүн амь үрэгдсэн тухай НҮБ-ын шинжээчдийн илтгэлийг сонсголоо. Эмгэнэлт явдлын нарийн нөхцөл  байдлыг   тогтоохоор болов. Нөгөөтэйгүүр, Өрнөдийн нилээд хэдэн орнууд тус улсын   хүчнийхний хүчирхийлэлтэй холбогдуулан  Сирийн эсрэг хориг арга хэмжээг авах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад «Франс 24» телевизийн сувагт ярилцлага өгч, Москвад ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зургаан зуучийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээ «гайхамшигт үр дүнд» хүрнэ гэдэгт найдахгүй байна гэжээ. Ураныг 20 % хүртэл баяжуулах нь манай ард түмний хууль ёсны эрх гэж тэрээр мэдэгдлээ.» Энэ нь бидний эрх юм.
НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онц төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний хүрээнээс гадуур сирийн асуудлыг шийдвэрлэж болно гэж АНУ үзэж байгааг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын элч төлөөлөгч Сьюзан Райс Нью Йоркод мэдэгдэв. Түүний хэлснээр бол Аннаны төлөвлөгөө ч Дамаскын эсрэг хориг ч Сири улсыг хямралт байдлаас  гаргахад туслахгүй бол « адгийн муу хувилбар» үлдэх юм.
БНАСАУ Үндсэн хуульдаа засвар оруулж, өөрийгөө цөмийн гүрэн улс хэмээн зарласан тухай Киодо агентлагаас Токио дахь ЦТАК агентлагийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав. Үнэн чанартаа Пхеньян цөмийн цэнэгт зэвсэгтэй болохыг оролдож, өмнөд хөрш ба түүний гол ивээн хамгаалагч АНУ-ыг бухимдуулж ирсэн юм. Аюулыг хэтрүүлж байгаа бол уу? Тодорхой хариу өгөхэд хэцүү.
Сирийн чанадад байгаа этгээдүүдээс сөрөг хүчинд шахалт үзүүлж, Дамасктай  яриа хэлэлцээ хийхээс татгалзахад хүргэхийг оролдож байна гэж НҮБ-д суугаа Сири улсын байнгын элч төлөөлөгч Башар Жафари сэтгүүлчдэд мэдэгдэв.Хулад энгийн номхон маш олон оршин суугчийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах улсын комисс пүрэв буюу баасан гаригт ажлаа дуусгана гэж тэрээр мэдээллээ.
Москва Сири улсын эсрэг хоригийг урьдын нэгэн адил эсэргүүцсээр байна гэж өчигдөр Нью Йоркод НҮБ-д суугаа Орос улсын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин АЗ-д зөвлөдөөн хийсний дараа мэдэгдлээ. Орос улс Сирид ажиглагчдын үйл ажиллагааг өргөжүүлэх саналыг авч үзэхэд бэлэн байна. Гал зогсоох тухай Кофи Аннаны төлөвлөгөөг одоогоор хэн ч хэрэгжуулэхгүй байгааг Виталий Чуркин тэмдэглэв.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012