×
Улс төр 30 Тавдугаар сарын 2012
Орос улс Сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн шинэ хуралдааныг ойрын үед зарлан хуралдуулах  болон АЗ-өөс тус улсын байдалд нөлөөлөх зорилгоор ямар нэг арга хэмжээ авах саналыг эсэргүүцэж байна. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатиловын хэлснээр бол сирийн Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсныг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн саяхны мэдэгдэл сирийн эрх баригчдад явуулсан нэлээд хүч нөлөөтэй дохио болсон.
Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүд  Сирид байгаа НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааны тайланг сонсох юм. Хэдэн улс Сирид  хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох асуудлыг тавьж болзошгүй. Өрнөдийн орнуудаас энэ хаалттай хуралдааны өмнө  Дамаскын эсрэг дипломат арга хэмжээ уялдуулан зохицуулж авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Хомсоос холгүй Эль-Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш  Сири улсын тойрны хямрал хурцдав.
БНАСАУ-ын удирдлага   Үндсэн хуульдаа тус улс цөмийн статустай болох заалтыг  нэмэлт өөрчлөлтөөр  оруулав.  Энэ тухай өнөөдөр Токиод байрладаг мэдээллийн “Тёсен цусин”  мэдээллийн агентлаг уламжилжээ. Умард Солонгосын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан явдлыг шинжээчид цөмийн зэвсэгтэй гүрний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байгаатай холбон үзэж байна.
Кувейтын ГХЯ-ны тэргүүн шейх Сабах Халед ас-Сабах мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, арабын нилээд хэдэн орнууд энэ бямба гаригт Сирийн байдлыг  хэлэлцэхээр  төлөвлөж байна гэв. Уулзалтанд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан оролцоно гэж Кувейтын мэдээллийн КУНА агентлаг уламжилжээ. Уулзалт зохион явагдах газрыг мэдээлээгүй байна.
Сирийн байдлыг зохицуулах Олон улсын зууч Кофи Аннан Дамаскад хийсэн мэдэгдэлдээ,Хулед болсон эмгэнэлт явдлын дараа хямрал “дээд цэгтээ хүрсэн”. Өмнө нь Өрнөдийн нилээд хэдэн орнууд Хулед үй олноор нь хүний амийг хөнөөсөн явлаас хойш  сирийн дипломат  өндөр албан тушаалтангуудыг хөөж гаргахаар шийдвэр гаргасан. Дамаск мэдгэлдээ,  энэхүү эмгэнэлт явдал нь террористуудын гараар хийгдэсэн гэжээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012