×
Улс төр 25 Тавдугаар сарын 2012
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев бямба гаригт болох “Нэгдсэн Орос” намын их хуралд өнөөдөр их хурлын  босгон дээр мэтгэлцээний талбай дээр нээлттэй мэдэгдсэн  намыг шинэчлэх асуудлаар өөрийн саналуудыг гаргах төлөвтэй байна. “Их хурлаар дэмжигдэх эдгээр саналууд нь хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд болон дүрэмд тусгалаа олно гэж найдаж байна” гэж Медведев мэдэгдэв.
НҮБ-ын АЗ өөрийг умартуулан цаг үеийн шаардлагуудад нийцэхгүй байна. Олон улсын Amnesty International  байгууллага ийнхүү батлан үзэжээ.  5-р сарын 24-нд  нийтлэгдсэн эрхийг хамгаалагчдын илтгэлд энэхүү үзэл бодлын батлагаа болгон  “дэлхий дахин дахь жагсаал цуглааны идэвхи  болон нилээд  улс орнуудын улс-төрийн удирдлага  нуран унаж буйг” харуулсан байна.
Францын цэргийг Афганистанаас аль болох түргэн гаргах ажиллагааг НАТО-гийн холбоотнуудтайгаа уялдуулан зохицуулахад бэлэн байна гэж өнөөдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. Парисын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Франц цэргээ гаргасны дараа ч афганистаны ард түмэнд туслана гэж ерөнхийлөгч батлан илэрхийлжээ. Түүнээс гадна Франц ба НАТО-гийн холбоотнууд ирээдүйгээ тодорхойлох боломж афганистаны ард түмэнд олгох ёстой гэж Олланд онцлов.
Ираны асуудлаар ээлжит хэлэлцээ 6-р сарын 18,19 өдрүүдэд Москвад хийх тухай европын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштон өчигдөр Багдадад хийж дууссан зургаан зуучийн Иран улсын төлөөлөгчдийн уулзалтын үр дүнгээр мэдэгдлээ. 5-р сарын 23-аас Иракийн нийслэлд дөрвөн шатны хэлэлцээ хийжээ.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан энэ сарыг дуустал Сирийн удирдагчидтай зөвлөлдөхөөр тус улсад аялаж болзошгүй гэж өнөөдөр «Интерфакс» агентлагаас НҮБ-ын эх сурвалжийн мэдээллийг үндэслэн уламжлав. Аялах тухай шийдвэрийг ням гаригт сайшаах ёстой гэж нэгэн дипломат ажилтан хэллээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012