×
Улс төр 24 Тавдугаар сарын 2012
Чикагод хийсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр Оросын хувьд ямар нэг сонин явдал болсонгүй гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич  мэдэгдлээ. Оросын талаас дээд хэмжээний уулзалтаар батласан баримт бичгүүдийг анхааралтай судлаж байна гэж тэрээр хэлэв. Чикагод гаргасан шийдвэрүүдийг Орос-НАТО зөвлөлийн хүрээнд хэлэлцэнэ.
Иран улс болон олон улсын зургаан зуучийн төлөөлөгчид өнөөдөр Багдадад хэлэлцээ хийж эхлэсэн тухай ираны «Фарс» агентлагаас мэдээлэв. ЕХ-ны гадаад хэрэг эрхлэсэн дээгүүр албан тушаалтан Кэтрин Эштон, Ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалиди хоёр ээлжит хэлэлцээг даргалж байна.
Осама бин Ладеныг баривчлахад тусласан хэмээн үзэж буй пакистаны эмч Шакиль Афридийг шоронд хорив. Пакистаны эрх баригчид түүнийг төрийн хэргээс урван тэрслэсэн хэмээн үзэж, 3500 доллароор торгож, 33 жилээр шоронд хорихоор шийдвэрлэв. АНУ өөрийн зүгээс  ийм шийдвэрийг эсэргүүцэж, түүний хэргийг шүүхэнд шилжүүлэх учир үндэс алга гэж үзэж байна.
Оросын нийт олон улс орныхоо удирдлагын гадаад улс төрийн чиг бодлогыг санал нэгтэй дэмжиж байна. Нас сүүдэр, нийгмийн давхрагын ялгаанаас үл шалтгаалан адилхан дэмжиж байна гэж өнөөдөр Стратегийн боловсруулалтын төвийн шинжээчдийн нийтлүүлсэн шинэ илтгэлд өгүүлжээ. Оросын удирдлага дотоод бодлогынхоо азгүй талыг засахын тулд гадаад улс төрийн чиг бодлогоо чангатгаж мэднэ гэж шинэ илтгэлийг зохиосон шинжээчид үзэж байна.
Европд гар нийлсэн Герман-Франц улсуудын хослол  үгүй болжээ. Францын шинэ ерөнхийлөгч  болон германы  удирдагч нарын  байр суурийн зөрөлдөөнийг   Брюссельд болсон ЕХ -ны албан бус ДХУ харууллаа. ЕХ- ны гишүүн орнуудын удирдагч нарын уулзалт  Грекийг аврахад тодорхой болон үр ашигтай  шинэ арга хэмжээг  боловсруулах  зорилгодоо хүрч чадсангүй.
Орос улсын төр болон гадаад дахь эх орон нэгтнүүдийн хоорондын хэлхээ холбоо   сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Ийм дүгнэлтийг өнөөдөр Японы нийслэл Токиод ажлаа эхлэсэн АНД орнуудын бүс нутгийн VI     бага хуралд оролцогчид  гаргажээ.   Эх орон нэгтнүүдийг  эх орондоо буцаж ирэх ирээдүй  улам ойр холбож байна.
5-р сарын 26 –нд болох “Нэгдсэн Орос” намын хурлын хүрээнд олон улсын “дугуй ширээний “ ярилцага зохиогдох бөгөөд “Евразийн  төсөл”  болон  эдийн засгийн нэгдлүүдийн  хамтын ажиллагаа нь  тогтвортой байдлын хүчин зүйл”  хэлэлцүүлэгийн гол сэдэв   байх нь.
Ираны цөмийн асуудлар олон улсын зууч “зургаа” нилээд хэдэн шинэ “саналууд” бэлтгэсэн тухай мэдээллүүдэд Тегеран няцаалт өглөө. Энэ тухай Синьхуа ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүний төлөөлөгч Талиб Махдигийн уламжилсныг иш татан мэдээлжээ.
Өнөөдөр   Египтийн ерөнхийлөгчийн  анхны чөлөөт сонгуулийн хоёр дахь өдөр  сонгуулийн санал авах байрууд нээгдээд байна. Би-би-си уламжилж байгаагаар, хэрэв  санал хураах явцад  ялагч тодрохгүй бол,  илүү санал авсан хоёр нэр дэвшигчид нь 6-р сарын 16,17 ны өдрүүдэд явагдах хоёр дахь шатны сонгуульд оролцох юм.
Грек улс  евробүсэд үлдэж байгаа цагт  ЕХ нь дэмжлэг үзүүлэх болно гэж Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу мэдэгдэв.  Грек улсад өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх юм бол ЕХ  туслах болно гэж  Баррозу Брюссельд болсон ЕХ -ны албан бус ДХУ -ын  дараа хэвлэлийн бага хурал дээр  мэдэгдэв.
Австрали болон Өмнөд-Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн ирэх долоо хоногт анд удаагаа хамтарсан цэргийн сургуулилт хийнэ.  Уг ажиллагааг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт явуулна. Энэ тухай  пүрэв гаригт Тэнгисийн цэргийн хүчний штабын албан ёсны төлөөлөгч  уламжлав. Хоёр долоо хоног үргэлжлэх  “Haedori-Wallaby” сургуулилт нь 5-р сарын 28 ны даваа гаригт өмнөд-солонгосын Чежуо арлын хилийн усанд эхлэнэ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012