×
Улс төр 23 Тавдугаар сарын 2012
Хятад улс  нь зарим орнууд ПДХ системийг дэлгэрүүлэхдээ бусад орнуудыг  айлган сүрдүүлэх зорилгоор ашиглахын эсрэг  байна. Энэ тухай  лхагва гаригт Бээжинд  хятадын ГХЯ -ны дэд тэргүүн Чэн Гопин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Олон улсын “зургаагийн” төлөөлөгчид лхагва гаригт Ираны цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхтэй холбогдуулан сонирхолтой саналуудыг  тавьсан  тухай европын дипломатын  тэргүүний төлөөлөгч Майкл Манн сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.  “Эдгээр саналуудын тухай та бүхэнд нарийвчлан ярихгуй. Гэхдээ бидний саналууд иранчуудын сонирхолыг татах болно” гэж тэр Багдад хэллээ.
ШХАБ ба Умард Атлантын эвсэл хоёрыг адилтгаж болохгүй гэж өнөөдөр БНХАУ-ын дэд сайд Чэн Гопин мэдэгдлээ. Тэрээр 6-р сарын 6,7-нд Бээжинд хийх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад зориулсан хэвлэлийн шуурхай хурал дээр үг хэлж  ШХАБ, НАТО хоёрыг адилтгах нь буруу хэрэг гэв.Түүний хэлснээр бол ШХАБ-ад цэргийн боломж алга.
БНАСАУ-ын зүүн-хойд нутагт Мусудан пуужингийн туршилтын талбарыг  эрчимтэй шинэчлэж байна гэж АНУ-ын шинжээчид мэдэгдэв. АНУ-аас дайсагнах бодлогоо зогсоотол цөмийн тогтоон барих хүчээ зузаатгана гэж Пхеньян мэдэгджээ. Вашингтон дахь Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан мөн талбарын шинэ гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. Илүү том пуужин угсрах үйлдвэр барихаар талбар орчмын газрыг цэвэрлэсэн хэмээн америкийн мэргэжилтнүүд үзэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны санаачилсан байдлыг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг тасалдуулахыг сирийн зэвсэгт сөрөг хүчин ба  түүнийг дэмжиж байгаа орнууд оролдож байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг бүдүүлгээр зөрчиж байна гэж онцлов.
Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Иран улстай  цөмийн хөтөлбөрий нь асуудлаархи хэлэлцээг Багдадад сэргээв. Эдгээр зургаан зууч улс  ураныг 20 хувь хүртэл баяжуулах ажиллагаагаа зогсооход Тегераныг хүргэхийг оролдож байна. Энэ удаагийн уулзалтын өмнө чухал ахиц дэвшил гарсан.
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Бээжинд уулзаж, байгууллагаа ойрын арван жилд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг анх удаа батлана гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэн Гопин өнөөдер Хятадын нийслэлд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдэв. Итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах, хөгжлийг урамшуулах, хүн амын аж байдлыг дээшлүүлэх, солилцоог өрөгжүүлэх нь ойрын арван жилд хамтын ажиллагааны үндсэн чиглэл болно.
Өнөөдөр Египетэд  ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль  эхлэх юм. Египетийн сонгогчид 12 нэр дэвшэгчээс ерөнхийлөгчийг сонгох ёстой. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад  Арабын улсуудын холбооны тэргүүн асан Амр Мусса, лалын аядуу бодлого баримтлагч Абдельмоним Абуль Футух, огцоруулсан ерөнхийлөгч Хосни  Мубаракын хамтран зүтгэгч асан Ахмад Шафик нар ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнд тэргүүний байр эзлэж байна.
Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын  гишүүн таван улс ба Германи) ираны цөмийн асуудлаар тус улстай ээлжит хэлэлцээ өнөөдөр Багдадад хийж эхлэнэ. Эдгээр  зургаан зуучийн хувьд хэлэлцээний гол зорилт Ираны цөмийн хөтөлбөр дан энх тайван зорилготой байгаад итгэхэд оршино. Цөмийн хөтөлбөр нь цэргийн бус гэж Тегеран  мэдэгдсээр  байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012