×
Улс төр 22 Тавдугаар сарын 2012
Иран улс Азербайжан улсаас өөрийн элчин Мухаммед Багира Бахрамийг буцаан дууджээ. Энэ тухай азербайжаны ХМХ-үүд дипломат эх сурвалжуудыг иш татан мэдэлжээ. Элчин сайдыг дуудах шалтгаан нь Баку дахь Ираны Элчин сайдын яамны өмнө болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр шашны удирдагчийг доромжилсонтой холбоотой ажээ. Дипломатыг Тегеранд дуудсан нь түүнд зөвлөгөө өгч байгаа гэж таамаглаж байна.
Умард Солонгос улс орныхоо зүүн-хойд нутагт цөмийн туршилтын талбарт  үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна гэж өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргийн долоо хоног дутмын сэтгүүлийн газрын ажилтны мэдээллийг үндэслэн уламжилжээ.
Чикагод болсон НАТО-гийн ДХУ дээр чухал байр суурийг “ухаантай хамгаалалт” эзлэж байлаа. НАТО-гийн орнууд нь энэхүү шинэ хөтөлбөрийн туслалцаатайгаар өөрийн чадавхаа эдийн засгийн хямралын нөхцөлд хадгалах төдийгүй нэмэгдүүлэхээр найдаж байна. Ингэхдээ бүр НАТО нь цэргийнхээ зарлагуудыг бүхийл зүйлүүдээр  бууруулах болно гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэхгүй байгаа.
МАТАТЭГ-ийн төлөөлөгчид болон ираны өндөр албан тушаалын яриа хэлэлцэл явуулагч Саид Жалиль нар цөмийн хөтөлбөрийн асуудлаар эрчимтэй, үр дүнтэй яриа хэлэлцээр хийв. Энэ тухай ираны төрийн телевиз МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Аманог иш татан мэдээлжээ. Яриа хэлэлцээрийн гол сэдвүүд нь цөмийн зэвсгийг хорогдуулж, цөмийн зэвсэгийг дэлгэрүүлэхийг зогсоох болон цөмийн эрчим хүчийг эрхийн зориулалтаар ашиглах.
АНУ-ын Чикагод  болсон  НАТО-гийн ДХУ дээр тус эвсэлийн орнуудын төлөөлөгчид Афганистанд байгаа цэргийн албан хаагчдын тоог багасгах болон Кабулд жилд бүр 4,1 тэрбум ам,долларын санхүүгийн тусламжийг үзүүлэх төлөвлөгөөг  дэмжив. Энэ тухай Франс пресс агентлаг Чикагогийн НАТО-гийн ДХУ дүнгийн баримт бичгийг иш татан уламжилжээ. Нөгөөтэйгүүр, тус байгууллагын төсөвийг Афганистаны байдлаас хамааралтайгаар дахин хэлэлцэх аж.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Йеменьд 96 цэргийн албан хаагчдын амь насыг авч явсан алан хядах ажилалааг эрс буруушаав. Алан хядах ажиллагааг зохион байгуулагчид шийтгэл хүлээх ёстой гэж Бан Ги Муны даваа гаригт энд тараасан  мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга бүх иеменчүүдийг хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзахыг уриалжээ.
Дмитрий Медведев тэргүүтэй Орос улсын засгийн газрын бүтэц дөрөвний гурваар шинэчлэгдлээ. Өмнөх бүрэлдэхүүнээс засгийн газрын бүрэлдэхүүнд чухал хэдэн салбаруудын сайд нар үлдэжээ. Тухайлбал, Сангийн яам, ГХЯ болон Батлан хамгаалах яам. Шинжээчид хамгийн нөлөө бүхий баримтаар, өмнө Путины үед засгийн газрын нэгдүгээр шадар сайд Игорь Шуваловыг мөн албан тушаалдаа үлдэснийг тэмдэглэж байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012