×
Улс төр 21 Тавдугаар сарын 2012
2014 оноос хойш Афганистанд өөрийн цэргийн оролцоогоо хадгалахыг санаархаж байгаа АНУ-ын төлөвлөгөөг ОУ сонирхож байна. Москвад болсон Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны Азийн 2-р департаментийн афганы хэсгийн дарга Альберт Хорев ингэж мэдэгдлээ.
ОУ-ын ЗХ пуужингийн шинэхэн “Ярс”цогцолборуудыг Сибирь, Калуга мужийн пуужингийн нэгтгэлүүдэд холбохоор бэлтгэж байна. Стратегийн зориулалттай пуужинт цэргийн штабаас мэдээлснээр бэлтгэл ажил эхлээд байна, цаашид “Ярс” пуужингийн цогцолбороор улс орны пуужингийн нэтгэлийг  дахин зэвсэглэх болно. Энэ цогцолбор тив алагсагч 11 мянган километрийн тусгалтай пуужинтай юм.
ОУ-ын шинэ засгийн газрын бүрэлдхүүн болон бүтцийн тухай зарлигт ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Томилгооны өмнө төрийн тэргүүн танхимын гишүүн бүртэй зөвлөлдсөн байна. Тэрээр ерөнхий сайд Д.Медевдевтэй уулзахдаа энэ тухай мэдээлсэн бөгөөд түүний хэлснээр засгийн газар дөрөвний гураваар шинэчлэгдсэн байна. Нэгдүгээр дэд ерөнхий сайдын суудлаа Игорь Шувалов хадгалсан байна.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Чикагод гараандаа орлоо. Түүний хэлэлцэх хэрэг Афганистан улсад бүрэн зориулагдсан байна. Уулзалтын эхний өдөр эвслийн тэргүүн “Ухаалаг хамгаалалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн тухай болон ОУ-ын саналыг үл харгалзан ПДХ системийн төслөө хөгжүүлж байгаа тухайгаа зарлалаа.
Хойд атлантын эвсэл Сири улсад халдан довтлохгүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен мэдэгдлээ. Чикагод болж байгаа эвслийн дээд хэмжээний уулзалт дээр тэрээр мэдэгдэхдээ Сири улсад болж байгаа үйл явдалд НАТО түгшиж байгаа боловч энэ улсад халдан довтлох ёсгүй гэж хэлсэн байна. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
Иранд зэвсэглэн довтлох байр суурь руу хэд хэдэн орон хэлбийсэнд ОХУ түгшиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябов мэдэгдсэн байна.
Европын ПДХ системийн асуудлаар НАТО  ОУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен өнөөдөр мэдэгдлээ. Нэгдсэн байр сууринд хүрэхийн тулд болзошгүй цөмийн цохилтын аюулд хамтран судалгаа хийх санааг дэмжиж байна гэж тэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012