×
Улс төр 20 Тавдугаар сарын 2012
ОУ-ын Хойд Кавказын БН Дагестан улсад явуулсан тусгай ажиллагааны явцад таван дайнчийг устгасан байна. Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хороо энэ тухай бямба гаригт мэдэгдсэн байна. Махачкалад гуравы нь, хоёры нь тус БН улсын баруун хойд нутгийн Тухчар сууринд тус тус устгасан байна. Баасан гаригт баригдсан дээрэмчдын бүлгийн гишүүн дайнчдын байгаа газрыг зааж өгсөн байна.
Засгийн газрын тал баримтлагч “Үндэсний эв нэгдэл” эвсэл саяхан болсон Сирийн парламентын сонгуульд ялалт байгуулсан байна. Тус эвслийхэн 250 суудлаас 183 суудлы нь авсан байна. Дотоодын хагаралаасаа болоод сөрөг хүчин саналын гуравны нэгий нь ч авч чадсангүй.
Засгийн газрын хууль эрх зүйн бодлого нь дотоод болон гадаад асуудлаар хамгийн нээлттэй байх ёстой, харин улсын тусгаар тогтнолын номлол нь юунд ч идэгдэх ёсгүй гэж оросын ерөнхий сайд Д.Медведев Санкт-Петербургт болсон Олон улсын хууль эрх зүйн форум дээр мэдэгдсэн байна. Шинэ нөхцөл байдалд тулгарч байгаа сорилт болон түүнийг хэрхэн сөрөн зогсох талаар форумд оролцогчид хэлэлцсэн байна.
БНАСАУ, цөмийн туршилтыг “АНУ-ын талаас учруулах аюулыг сөрөх өөрийгөө хамгаалах хэрэгсэлийн хувьд” авч үзэж байна. Пхеньянд өнөөдөр хэвлэгдсэн  БНАСАУ-ын Улсын хуулийн хорооны мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна.
“Их наймын” дээд хэмжээний уулзалт АНУ-д өндөрлөлөө. Хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь эдийн засгийн байдал тэр дундаа Еврогийн бүсийн байдал байсан юм. Грек улс асуудлын хамгийн том эзэн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгтэй байгаа ба тус улс ЕХ-нд болон еврогийн бүсэд үлдэх ёстой гэж үзсэн байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012